Шүүх хуралдааны танхимд шүүгдэгч хоолойгоо зүсч, амь насаа егүүтгэхийг завдсан хэрэг гарчээ. Хэрэг өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр болсон байна.
Амиа хорлохыг завдсан шүүгдэгчид яаралтай эмнэлэгийн тусламж үзүүлж, хоолойд нь 6-7 оёдол тавьснаар амь нас нь аврагдсан бөгөөд хоолойгоо юугаар зүссэнийг цагдаагийнхан өнөөг хүртэл тогтоож чадаагүй байгаа аж.