-7o
Улаанбаатар хот
mobile menu

СУИС-ийн оюутан охид хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн үү?

2015-12-22 14:48:00

Соёл урлагийн их сургуулийн бүжгийн ангийн 16 оюутан охин өнгөрсөн зун БНХАУ-ыг зорьжээ. Тэднийг сургуулийнх нь багш Г удирдаж, БНХАУ-д жуулчны баазад өндөр цалинтай бүжиглүүлэхээр авч одсон байна. Гэвч гурван сарын турш монгол оюутнууд цалин хөлсөө авч чадахгүй, хөдөлмөрийн мөлжлөгт өртөөд ирсэн мэдээлэл байна. Оюутнуудад анх жуулчны баазад гурван сар бүжиглүүлээд тус бүрт нь 2.4 сая төгрөг өгнө гэж удирдаж явсан багш нь амлажээ. Сургалтын төлбөрөө олохоор явсан оюутнууд 8:00 цагаас үүрийн 3:00 цаг хүртэл бүжиглэж, хоол унд, унтах орон байргүй хүнд байдалд орсон гэнэ. Оюутнууд энэ талаар багшдаа хэлж, Монгол руу буцахыг хүсэхэд  “Тэсч бай. Багш нь хэлчихсэн. Одоо хэдхэн хоног” гэсээр сураггүй болжээ. Тэд зуны турш ар гэрийнхэнтэйгээ холбогдож чадахгүй байсаар өнгөрсөн есдүгээр сард Монголд ирсэн байна. Оюутнуудын ар гэрийнхэн энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргахаар болсон аж. Бүжигчин охидын ар гэрийнхний мэдээлж буйгаар удирдаж явсан багш нь тэдэнтэй холбогдож, хүүхдүүд нь сайн байгааг дуулгаж байжээ. Гэвч болсон явдлын талаар сургуулийн захиргаа мэдээгүй бөгөөд хичээл эхэлсний дараа Монголд ирсэн оюутнуудад жилийн чөлөө олгохоор болж буйг ар гэрийнхэн нь мэдээллээ. Сургалтын төлбөрөө олохоор явсан охид цалин хөлсгүй, дээрээс нь сургуульгүй хоцрох эрсдэлтэй байгааг тэд онцолж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
их дээд сургуулийн хичээлээ зааж чадахгүй ,ёсзүйгүй багш нараа зайлуулаачээ бүх багш нараа доктор цолтой багш нараар солиод чанартай сургалт явуулж чадахгүй сайдыг зайлуулаачээ боловсролын яам ажлаа оу-н жишигээр хийгээчээ
2016/02/18 103.17.108.42
how can i watch espn for free
Iˇll right away grasp your rss as I can't in finding your email subscription hyperlink or newsletter service. Do you've any? Kindly permit me know so that I could subscribe. Thanks. espn hd free live stream http://espn_hd_free_live_stream.mobilesiteprovi
2016/02/15 103.17.108.42
ha ha
2015/12/23 103.17.108.42
zochin
xujaad biee vneleed oboo mungutei irsen bailgvi dee
2015/12/22 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 140