8o
Улаанбаатар хот
mobile menu

"МӨНХЖИН” хэмээх "хор” зүсээ хувиргаж "НАЙРСАГ” болсон түүх

2017-01-20 00:00:00

Өнгөрсөн даваа гариг буюу энэ сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн II хороонд архинаас хордлого авч, таван хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Хэргийн газраас “Мөнхжин-Од” компанийн үйлдвэрлэдэг “Найрсаг” хэмээх архины шил олдсон юм. Урьдчилсан байдлаар холбогдох байгууллага эдгээр таван иргэн шингэн зүйлд хордож нас барсан гэсэн мэдээллийн хэвлэлийнхэн өгсөн. Мөн талийгаачдын биед эсийн нарийн шинжилгээ хийж байгаа ч өнөөдрийг хүртэл шинжилгээний эцсийн хариу гараагүй байна. 

Жил дараалан хуульч зөрчиж хүний аминд хүрсэн “Мөнхжин-од” компаний баримтууд

Баримт 1: 2011 онд “Мөнхжин-Од” компанийг шалгахад чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүнийг хямд үнээр борлуулж, бусдын барааны тэмдэг бүхий шилийг ашиглаж өөрийн бүтээгдэхүүнийг савладаг, Онцгой албан татварын хуурамч тэмдэг ашиглан хямд, чанаргүй архи үйлдвэрлэн худалдаанд гаргаж, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн нь тогтоогдож байжээ.

Баримт 2: 2012 онд энэ үйлдвэр “Мөнхжин” нэртэй 6000 ширхэг хуурамч архи үйлдвэрлэн худалдах гэж байсныг цагдаагийнхан илрүүлж, хурааж авч байсан.

Баримт 3: 2013 онд “Мөнхжин-Од” гэдэг компани хууль зөрчиж тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүсэлт гаргасан. Тухайн үеийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд  уг хүсэлтийг хүргүүлсэн ч хааж дийлээгүй аж. Үүний ард хэн байв

Баримт 4: 2015 онд “Хямд архи” нэгдсэн арга хэмжээг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас зохион байгуулж, 10 мянган архи хурааж авч шинжилгээнд явуулсан. Шинжилгээгээр тэдгээр архины татварын акц нь хуурамч, архи нь хольцтой гэсэн дүгнэлт гарч байжээ. Ингээд “Мөнхжин” нэртэй хуурамч архийг үйлдвэрлэсэн этгээдүүдэд эрүү үүсгэн шалгаж эхэлсэн ч хэн ч тусгай зөвшөөрлийг нь цуцалсангүй, эрүү үүсгээд ч ял оноож чадаагүй аж.

Баримт 5: 2016 оны дөрөвдүгээр сард тус компаний үйлдвэрлэсэн “Найрсаг” архинд  архинд нэг хүн хордож нас барж байжээ. Мөн тус оны хоёрдугаар сард иргэд уг архийг уусны дараа хордлогын шинж тэмдэг илэрч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авчээ. 

Ийнхүү он дараалан хууль зөрчиж хуурамч татварын акцтай, хольцтой, хуурамч архи үйлдвэрлэж байсан “Мөнхжин-Од” компани өнөөдөр ч таван хүний эрдэнэт аминд хүрлээ.

“Мөнхжин”-гөө “Найрсаг” болгосон түүх

“Мөнхжин” нэртэй хуурамч архийг үйлдвэрлэсэн тус компанид хариуцлага хүлээгээгүй бөгөөд хуурамч архиныхаа нэрийг  “Найрсаг” болгон өөрчилж худалдаанд гаргасан байна.

2016 оны шалгалтаар “Мөнхжин” архи нь хуурамч болох нь тогтоогдож, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүсэлт гарсан ч хүлээж аваагүй юм байна. Тухайн үед шинжилгээ авсан “Мөнхжин” архины татварын акц нь хуурамч, хольцтой гэсэн дүгнэлт гарч байжээ. Ингээд “Мөнхжин” нэртэй хуурамч архийг үйлдвэрлэсэн тус компанид хариуцлага хүлээгээгүй бөгөөд хуурамч архиныхаа нэрийг  “Найрсаг” болгон өөрчилж худалдаанд гаргасан байна. “Мөнхжин”-гөө “Найрсаг” болгосон түүх ийнхүү эхэлсэн аж. Эх сурвалжийн хэлж буйгаар 3500, 5000 төгрөгөөр худалдаалдаг байсан "Мөнхжин” хэмээх "хор” зүсээ хувиргаж "Найрсаг” нэрээр өнөөдөр ахиад таван хүний аминд хүрээд байна.

“Би Цэ трейд”, “Мөнхжин-Од” хоёр нэг эзэнтэй гэсэн тамааг энэ өдрүүдэд гарч эхлэв.

Хямд үнэтэй энэхүү архийг гэр хороололд түлхүү худалдаалдаг, жил дараалан зөрчил илэрчсэн ч өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа нь "Мөнхжин од” компани том артай болохыг гэрчлээд байх шиг. Алийн болгон архи нэртэй хямдхан хоронд хордож, амь тавьж суух вэ. Хууль хяналтын байгууллага дүрэм журмаа хэрэгжүүлээд олон удаагийн шалгалтад бүдэрсэн энэ компанийн тоног төхөөрөмжийг хураагаад, үйл ажиллагааг нь бүр зогсоож чадахгүй өнөөдрийг хүрчээ.

 “Мөнхжин-Од” компани нууц эзэн хэн бэ?

Мөн эдгээр компаний ард улс төрийн нэр нөлөө бүхий эрхэм байгааг ч эх сурвалж дурдаж байсан удаатай. Өөрсдөө ч биднийг яаж ч чадахгүй хэмээн ярьдаг аж.

“Мөнхжин-Од” компанид “Би Цэ трейд” компани спирт нийлүүлдэг гэдгийг ажилчид ярьж байсан. “Би Цэ трейд” угшил гарал нь “Алко” группээс эхтэй аж. Тухайлбал энэ компани байгуулагдаад арван жил болоогүй ч гэсэн Монголын спиртийн зах зээлийн дийлэнхийг атгадаг гэдгийг энэ төрлийн бизнес эрхлэгчид андаггүй гэнэ. Зах зээлд “Монгол”, “Найман шарга”, “Галт ус” хэмээх архи гаргадаг “Алко” групп 2013 онд нэрээ өөрчилж  “Би Цэ трейд”  болгожээ. Энэхүү компани нь өнөөдрийн хүртэл “Мөнхжин-Од” компанид спирт нийлүүлж иржээ.

“Би Цэ трейд”, “Мөнхжин-Од” хоёр нэг эзэнтэй гэсэн тамааг энэ өдрүүдэд гарч эхлэв. Учир нь жил болгон мэргэжлийн байгууллагын шалгалтад унаж, хууль зөрчсөн нь тогтоогдож, тусгай зөвшөөрлийн цуцлах дээрээ тулж байсан ч өнөөдөр нэрээ өөрчилж, зүсээ хувиргасан “хор”-оо үйлдвэрлэсээр л. Мөн эдгээр компаний ард улс төрийн нэр нөлөө бүхий эрхэм байгааг ч эх сурвалж дурдаж байсан удаатай. Өөрсдөө ч биднийг яаж ч чадахгүй хэмээн ярьдаг аж. 

Шалгалтад бүдэрч хуурамч архи үйлдвэрлэж байгаа тус компанийн ард талд хэн гэгч эрхэм өнөөдрийг хүртэл тэдний энэ мэт хууль бус үйлдлийг хэн хаацайлсан бэ гэдэг нь анхаарал татав.

Хэрэв шинжилгээний эцсийн хариу тус компанийн архинаас болж хордсон гэсэн дүгнэлт гарвал хариуцлагыг зөвхөн компанийн захирал болон бас бус хүмүүс үүрэх үү гэдэг нь ч сонирхолтой.

Түүгээр ч зогсохгүй спирт нийлүүдэг компаний тухай ч яригдах дээрээ тулах нь мэдээж. Жил дараалан хууль зөрчиж хуурамч архи үйлдвэрлэж ирсэн “Мөнхжин-од” компаний ар талыг дааж өнөөдрийг хүртэл хуурамч архи үйлдвэрлэх бололцоог нь хангаж өгсөн эрх мэдэл бүхий албан тушаалтыг ч бас хариуцлагад татах хэрэгтэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
АПУ БАТХҮҮ
2017/01/21 172.58.139.110
it24.mn
Технологийн мэдээг it24.mn-ээс уншаарай!
2017/01/20 103.9.88.56
иргэн
Нээрээ Ц.Нямдорж юм уу, үгүй байлгүй дээ.
2017/01/20 202.70.34.70
ЗОЧИН
Яагаад энэ компаний захиралыг зарлаж болдоггүй юм бэ.
2017/01/20 202.21.118.174
Зочин99
Ард нь том луйварчин байгаа бололтой. Гэхдээ нэмэргүй дээ, одоо гэм нь нотлогдсон болохоор ялаа эдлэх л үлдэж.
2017/01/20 202.72.242.22
аха
Ард нь Нямдорж байгаа.
2017/01/20 202.55.191.76
эзэн???
Эзэн нь хэн юм бэ? Яагаад ч хариуцлага хүлээдэггүй болтой
2017/01/20 59.153.113.140