8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2017-01-20 09:13:34

09:00 цагаас Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын байранд эрүүл мэнд нийгмийн даатгалын төв орон нутгийн байгууллагуудын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн.

10:00 цагаас Төрийн ордонд УИХ-ын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаантай.

10:00 цагаас Төв банкны байранд Монголбанкны хэвлэлийн хурал болно. Хуралд тус банкны газрын захирлууд оролцоно. 

11:00 цагаас Улаанбаатар хотын Цагдаагийн газраас 2016 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа НИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөл, нийслэлийн иргэддээ танилцуулна. 

11:30 цагаас “Зууны мэдээ” үндэсний мэдээллийн төвд “Ард түмэндээ хандаж төрийн тогтолцоог өөрчилж, ардын их хуралтай” болох хувьсгал тэмцлийн жагсаалд уриалах” талаар “Ардын их хурал” хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ.

13:30 цагаас Монголын гол, нууруудын нэгдсэн хөдөлгөөн ТББ Өвөрхангай аймгийн Уянга суманд байх Өлтийн булаг ордод алт олборлох үйл ажиллагаанаас болж байгаль орчинд учруулсан 32 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулах нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн шүүхэд гаргаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал, газрын тосны газрыг хариуцагчаар татсан. Энэ шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл