Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүх хурлын танхимд шүүгдэгч хоолойгоо хэрчиж, амиа хорлохыг завдсан хэргийн талаар мэдээлэл хийсэн юм. Шүүгдэгч тухайн үед хулгай, дээрмийн хэрэгт буруутгагдан, Эрүүгийн хуулийн 147.2, 145.4-т зааснаар яллагдан, шүүгдэж байжээ. Тэрээр шүүх хуралдаанд үг хэлж байхдаа “Би бурхны орон руу явж ээжтэйгээ уулзана. Надад амьд явах хүсэл алга” гэж хэлээд хоолойгоо зүсч, амиа хорлох оролдлого хийсэн аж. Тэрбээр өмнө нь хоёр удаа ял шийтгүүлж байсан бөгөөд өршөөлийн хуулиар суллагдсан байжээ.
Цагдаа нар хоолойгоо хэрчсэн шүүгдэгчийн биед үзлэг, шалгалт хийхэд биеэс нь ямар нэгэн мэс олдоогүй аж. Тиймээс урьдчилсан байдлаар шүүгдэгчийг хумсаараа хоолойгоо хэрчсэн байж болзошгүй гэж таамаглажээ. Амиа хорлохыг завдсан түүнд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж, хоолойд нь 6-7 оёдол тавьснаар амь насыг аварсан байна.