8o
Улаанбаатар хот
mobile menu

Говь-Алтай аймагт зам даваа хаагджээ

2015-12-22 14:49:00

Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амараар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн  Дэлгэр, Шарга, Баян-Уул, Дарви, Есөнбулаг суманд ажиллаад ирлээ. Ажлын үеэр Говь-Алтай аймгийн 18 сумаас өнөөдрийн байдлаар зургаа нь  суманд өвөлжилт хүндэрсэн байна. Түүнчлэн Дэлгэр, Эрдэнэ, Цогт, Есөнбулаг, Халиун, Шарга суманд цасны зузаан 10-40 см хүрснийг  ажлын хэсгийнхэн мэдэгдлээ. Аймгийн хэмжээнд сүүлийн гурван сард олон удаа цас орсны улмаас Есөнбулаг сумын Дөт, Цээл сумын Цагаан голын даваа, замыг хаасан байна.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment