8o
Улаанбаатар хот
mobile menu

7378 шил архийг худалдаалахыг түр хориглолоо

2017-01-20 11:09:00

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор энэ сарын 17-ний өдрийн 18 цагаас 20-ны өдрийг дуустал нийслэлийн нутаг дэвсгэрт архи,согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэхийг хориглосон.

Уг тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 9 дүүргийн 352 улсын байцаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Эдгээр өдрүүдэд 7146 хүнсний худалдааны газар, 2457 нийтийн хоолны газар, ресторан баар, зочид буудлуудыг хамруулан хяналт шалгалтыг явуулжээ. 

Шалгалтаар аж ахуйн нэгж байгууллагуудад архи, согтууруулах ундаа худалдаалахгүй, үйлчлэхгүй байх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, илэрсэн зөрчлийг арилгуулан ажилласан аж. Түүнчлэн 7378 шил архийг худалдаалахыг түр хориглон, битүүмжилж, 80 шил архинаас дээж авч лабораторид хүргүүлсэн байна. Мөн хяналт шалгалтын явцад согтууруулах ундааг гар дээрээс зөвшөөрөлгүй худалдаалах цөөнгүй зөрчлүүд илэрснийг зогсоож, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Цаг үеийн нөхцөлд байдалтай уялдан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт шуурхай штаб ажиллаж байгаа тул иргэд хууль бус үйл ажиллагааны талаар 70128012, 311089 дугаарын утсанд мэдэгдэж, болзошгүй эрсдэлээс сэрэмжлүүлэхийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зөвлөлөө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 7