8o
Улаанбаатар хот
mobile menu

Ажлын хэсэг: "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг төр эгүүлэн авна

2017-01-20 12:45:08

МАН-ын Удирдах Зөвлөл энэ сарын 17-ны хуралдаанаараа “Эрдэнэт Үйлдвэр” –ийн 49 хувийг худалдсан Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгох асуудлаар хэлэлцсэн талаар эх сурвалжууд мэдээлж эхэллээ. Учир нь УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос “Эрдэнэт Үйлдвэр”-ийн хувийг худалдсан болоод бусад асуудлыг шалгах ажлын хэсгийн дүгнэлт хувийн хэвшилд очсон 49 хувиа төр өөрийн мэдэлд шилжүүлэх нь зөв гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан байна.

 УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооноос тус Байнгын хорооны дарга Ш.Раднаасэдээр ахлуулсан уг асуудлыг шалгах ажлын хэсгийг байгуулсан. Чуулганы өчигдрийн хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд уг ажлын хэсгийг ажлаа яаравчлуулж, УИХ-д ойрын хугацаанд танилцуулах чиглэл өгсөн билээ. Энэхүү ажлын хэсгийн дүгнэлт бэлэн болсон бөгөөд тун удахгүй УИХ-д танилцуулах гэж байгаа гэх мэдээлэл ч байна.  Хэрэв төр ийнхүү 49 хувийг өөрийн мэдэлд авбал “Эрдэнэт Үйлдвэр” 100 хувь төрд шилжих юм.

Ямартай ч эрх баригч МАН-ын Удирдах Зөвлөл "Эрдэнэт Үйлдвэр"-ийн 49%-ийн наймааг буцааж авах нь.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
mash zuv MAH uuniig ali ert hiih baisan gehdee zuv shiidver gargajee
2017/01/21 122.201.24.56
zochin
Ene Badamjunai gegch neg hogshin deeremchin bn aa odoo ter hurgen Anar gedeg huniig Niisleliin.Eronhii Tolovlogoonii gazrin darga boltson hurgeniihee ner dr erdenetiig avtsan bas M.Enhbold
2017/01/21 66.181.188.30
Зочин
Төрдөө зарж алж байгаа юм биш биз.
2017/01/20 202.9.42.1
Zochin
Mash zuv tur umchuu medeh estoi.Hulgaich erunhiilugchid aldaj bolohguieee
2017/01/20 139.5.216.122
888
Сүлжээний бизнес шиг танаас мөнгө шаардахгүй!!! http://Cash4Visits.com/ref.php?refId=344187 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр з
2017/01/20 183.81.171.134
it24.mn
Технологийн мэдээг it24.mn-ээс уншаарай!
2017/01/20 103.9.88.56
НУУЦЛААД БАЙГАА НЬ Л СОНИН БҮГДИЙГ ИЛ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ
ТӨРИЙН ТҮШЭЭДИЙН ТОГЛООМ Л БОЛООД БАЙГАА БОЛХООС БИШ МОНГОЛ УЛСЫН Л ХӨРӨНГӨӨР ХУВЬД АВАХ ГЭЭД ЗҮТГЭЭД БАЙГАА НЬ ОЙЛГОМЖТОЙ ШҮҮ ДЭЭ ОДОО ХАРИН ЯМАР ЯРИА ХӨӨРӨӨ ХИЙЖ УЛСД ӨГӨХӨӨР БОЛОВ ЭНЭ БҮХЭН НУУЦ Н
2017/01/20 202.9.40.156
zochin
Paah Namiin udirdah zublul shiidsen gene uu.Pee iim teneg yum baih uu.JiNHENE MANGARUUD
2017/01/20 139.5.217.110