Улсын дээд шүүхээс гурван жил зургаан сарын ял шийтгүүлсэн Л.Гансүх хугацаанаасаа өмнө магадлангаар суллагдаж магадгүй. Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх жирийн дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа. Түүнд оноосон гурван жил зургаан сар гэдэг бол 1277 хоног гэсэн үг бөгөөд түүнээс Л.Гансүх 678 хоног хоригдсон байна. Тус хоног дээр шагналын хоног, хөдөлмөр эрхэлсэн хоногоо тооцох юм бол хугацаанаасаа өмнө суллагдах магадлалтай юм байна.
Л.Гансүх магадлангаар суллагдаж магадгүй
2017-01-20 13:04:00