Баянзүрх дүүргийн 24-р хороонд гэр амьдардаг 63 настай Цэцэгээ эмээ болон 2 сартай бяцхан хүүхдийн талаархи мэдээлэл интернэтээр багагүй цацагдсан. Тэгвэл тэд маань хандив тусламж үзүүлсэн олон сайхан хүний буянаар шинэ гэртэй болж өвлийг өнөтэй давах нүүрс түлээ, дулаан хувцас гээд олон зүйлсээр дутхааргүй боллоо. Энэхүү сайн үйлсийн аяныг Эрээн хотод амьдардаг Өвөрмонголийн иргэн Алтансүх, түүний гэргий Батхишиг нар саанаачилж Өвөр, Ар монголын сайхан сэтгэлтэй залуус мөн "Итгэл сэтгэлийн гүүр сан нар хамтран хийсэн байна. Монголын ард түмэн эвтэй байхдаа хүчтэй байж, итгэл найдварын галыг бадрааж чаддаг ард түмэн билээ. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтгуай.