8o
Улаанбаатар хот
mobile menu

Автомашины бүртгэл, дугаар олголт Авто худалдааны цогцолборт шилжлээ

2015-12-22 15:12:00

Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаар олголтын үйл ажиллагаа Авто худалдааны цогцолборт шилжихээр болжээ. Тодруулбал, тус төвийн долоон салбарт явагддаг импортоор оруулж ирж буй тээврийн хэрэгслийг бүртгэх, улсын дугаар олгох үйл ажиллагааг жолооч нар шинээр баригдсан Авто худалдааны цогцолбороос энэ сарын 28-наас эхэлж авах аж. Харин тээврийн хэрэгслийн бүртгэлийн ачааллын 70 орчим хувийг эзэлж буй шилжилт, хөдөлгөөний бүртгэлийн үйлчилгээ нь “Аса цирк”, “Хөсөг трейд” салбарт үлдсэнийг хурал зохион байгуулагчид ярилаа. Энэ талаар Авто тээврийн үндэсний төвийн тэргүүн дэд дарга П.Дэлгэрнарангаас тодрууллаа.

-Импортын тээврийн хэрэгслийн бүртгэлийг Авто худалдааны цогцолборт шилжүүлэх нь ямар ач холбогдолтой вэ?

-Нийслэл доторх улсын дугааргүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, түүнээс гарах замын хөдөлгөөний ослыг бууруулах, автын нэгдсэн худалдааг түшиглэн иргэдэд нэг цэгээс чирэгдэлгүй үйлчлэх зорилготой. Тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээ үзүүлдэг төвүүд хотын дотор байдгаас замын түгжрэл ихээр үүсч байгаа талаар Зам тээврийн яам болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт иргэдээс ирсэн удаа дараагийн гомдлыг шийдвэрлэж байгаа юм.

-Одоогоор шилжилт хөдөлгөөний үйлчилгээг хотын төвийн салбаруудад үзүүлэх нь хэвээр байгаа гэсэн. Цаашид эдгээр үйлчилгээг Авто худалдааны цогцолбор руу шилжүүлэх үү?

-Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналтын үзлэгийн үйлчилгээнд зориулж Авто худалдааны цогцолборт хоёр га газрыг олгосон. Энэ газарт иргэдэд үйлчлэх оффисын барилгыг барьж эхлэх бөгөөд барилгыг дуусах үед тээврийн хэрэгслийн бүртгэл, дугаар олголт, шилжилт хөдөлгөөний бүртгэл, техникийн хяналтын үзлэгийн үйлчилгээг бүрэн шилжүүлнэ.

-Энэ асуудалд авто машины худалдаа эрхлэгч, жолооч нарын саналыг тусгасан уу. Авто худалдааны цогцолборт үйл ажиллагаа явуулахыг худалдаа эрхлэгчид эсэргүүцсээр байгаа шүү дээ?

-Бид шууд шийдвэр гаргадаг хүмүүс биш. Энэ шийдвэрийг эрх бүхий хүмүүс нь гаргачихсан. Энэ асуудал хот төлөвлөлттэй холбоотой. Мэдээж энэ асуудлыг эсэргүүцэж байгаа хэсэг байхад хот төлөвлөлтийн бодлогыг дэмжиж байгаа хэсэг бас байгаа. Ер нь Авто худалдааны төвд очиж үзсэн хүмүүс дэмжиж байгаа. Нэгэнт нийслэлээс шийдвэр гаргаад томоохон хөрөнгө оруулалт хийсэн. Хотын доторх хөдөлгөөнийг сийрэгжүүлэх, түгжрэлийг багасгах үүднээс ийм арга хэмжээ авч байгааг бид дэмжиж ажиллахаас аргагүй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
sultanbek
bat uultei metgelcene gesen hen n aigaad baigaa um be
2016/06/06 103.17.108.42
baidrag guia
bid odoo hurtel ul hodlohiin gerchilgeegee avaagui baina mongoo bucaaj avya shuuheer nehemjlehuu hohirogchidoo
2016/01/29 103.17.108.42
зочин
Авто тээврийн газарыг гадгаш гаргана гэж юу байхавдээ нэг салбарыг нь гаргаад бусад нь байх хэрэгтэй шүүдээ эд нар үнэн тэнэгтэж дуусахгүй юм аа
2015/12/22 103.17.108.42
Shal buruu shiidver b.na
2015/12/22 103.17.108.42
Зочин
За да наадах чинь буруу л шийдвэр байна да. Авто худалдааны төвөө амь оруулах гэсэн арга ядсан явуургүй л шийдвэр байна. Хэдэн хүн тэгээд хүсэлт гаргаад шаардаад байгаа юм бэ дэ. Хүмүүст их л яршиг төвөг болно до. Түгжрэлийн хувьд улам л нэмэгдэнэ. Тэр зү
2015/12/22 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment