8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Мөнх-Оргил ОУ-ын гэрээний хуулийг хүчингүйд тооцох хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ

2017-01-20 14:23:19

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Олон Улсын гэрээний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон хуулийг хүчингүйд тооцох тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Учир нь Олон улсын гэрээний тухай ижил агуулга бүхий 1993, 2016 онд тус, тус батлагдсан хоёр хууль өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа аж.

Анх 2015 онд Р.Гончигдорж нарын гишүүдийн санаачилж, өргөн мэдүүлсэн Олон Улсын гэрээний тухай хуулийн төсөл парламентаар хэлэлцэгдсээр  2016 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр батлагдаж, 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд байна.

Гэтэл 1993 онд батлагдсан Олон Улсын гэрээний тухай өмнө нь мөрдөгдөж байсан хуулийг хүчингүй болгоогүй байгаа нь өнөөдөр ийнхүү давхцал үүсгэх болжээ. Үүнтэй холбоотойгоор  УИХ-ын зарим гишүүд 1993 оны Олон Улсын гэрээний тухай хуулинд байсан “Засгийн газрын гэрээг УИХ-аар хэлэлцэнэ” гэсэн УИХ-ын эрхийг хасч 2017 оны нэгдүгээр сарын 1-ээс мөрдөгдөж байгаа хуульд тусгаагүй байна хэмээн шүүмжлэх болсон. Тиймээс УИХ-ын гишүүдийн тавьж буй шаардлагын дагуу Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг, 1993 оны Олон Улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг хамтад нь УИХ-д өргөн мэдүүлэхээр Ц.Мөнх-Оргил сайд ажиллаж байгаа аж.

Энэхүү Олон улсын гэрээний тухай хуулиар зөвхөн Монгол Улсын Засгийн газар Гадаад улс орнуудын Засгийн газар хоорондын гэрээний харилцааг зохицуулна. Харин Монгол Улсын Засгийн газар гадаад, дотоодын компанитай байгуулах гэрээнд үйлчлэхгүй хууль юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Энэ нэг сайхан мэдрэмжгүй гар байна аа, Таныг хүмүүс үзэн ядаад байгаа юм биш үү, алуурчин гээд???
2017/01/21 103.229.123.30
мөргөлчин
явсан газараа балаг тарьдаг хүн бна
2017/01/21 103.212.116.242