8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийт экспортын 79 хувийг БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлж байна

2017-01-20 16:50:53

Монгол Банкнаас 2016 оны статитистик тоймыг танилцууллаа. Үүнд, инфляци, зээл, хадгаламжийн хүү, ханш, гадаад худалдааны статистик, арилжааны банкуудын нэгдсэн тайлан тэнцэл болон ипотекийн зээлийн тэнцэл зэрэг зургаан бүлэг сэдвээр мэдээллээ.

МАХНЫ ҮНИЙН ӨСӨЛТ ДЕФЛЯЦИАС ИНФЛЯЦИ РУУ ОРОХОД НӨЛӨӨЛЖЭЭ

Чанаргүй зээлийн хэмжээ нэг их наяд 37 тэрбумд хүрчээ

Эдийн засгийн хүнд нөхцөлд орж, иргэдийн худалдан авах чадвар илт суларснаар олон салбар, зах зээл дээрх худалдааны эргэлт буурч дефляцид ороод байсан эдийн засаг оны өмнөхөн инфляци руу оржээ. Ингэснээр инфляцийн түвшин улсын хэмжээнд 1.1 хувь, нийслэлийн хэмжээнд 0.5 хувийн үзүүлэлттэй болсон байна. Улаанбаатар хотын хувьд дефляци дөрвөн сар үргэлжилсэн. Инфляцийн задаргаанаас харахад инфляци руу ороход махны үнэ болон бусад бүтээгдэхүүнүүдийн үнэ өссөн нь нөлөөлсөн байна.

Харин улирлын шинж чанартай хүнсний ногоо, хувцас, бөс барааны үнийн хямдрал болон төрийн зохицуулалттайгаар хямдарсан үйлчилгээний үнэ зэрэг инфляцийг бууруулах гол гол шалтгаан болсон гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Чанаргүй зээлийн хэмжээ нэг их наяд 37 тэрбумд хүрчээ

МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ ӨМНӨХ ОНЫХООС ХОЁР ИХ НАЯДААР ӨСЧЭЭ

Чанаргүй зээлийн хэмжээ нэг их наяд 37 тэрбумд хүрчээ

12 дугаар сард олгосон төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж нь19.7 хувь байгаа бол хадгаламжийн жигнэсэн дундаж 13.1 хувь байна. Харин бодлогын хүү өнгөрөгч оны эцсээр буурч 14 хувьд хүрсэн бол банк хоорондын зээлийн хүү 15.5 хувьтай байгаа аж. Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 12 дугаар сарын эцсийн байдлаар 578 тэрбум төгрөгтэй тэнцэж байна. Үүнээс долоо хоногтоо үнэт цаасны үлдэгдэл 478, үлдсэн 100 тэрбум нь 12 долоо хоногийн хугацаатай Төв банкны үнэт цаас байна.

12 дугаар сарын байдлаар дуудлага худалдаанд нийтдээ 189 сая ам.доллартай тэнцэх валютыг Төв банкнаас нийлүүлсэн байна. Банкуудтай хийсэн своп хэлцлээр 32 сая ам.доллартай тэнцэх хэмжээний валютыг татжээ.

Мөнгөний нийлүүлэлт 12 дугаар эцсийн байдлаар 12 их наяд 75 тэрбум төгрөг байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр их наядаар өссөн үзүүлэлт юм.

ТӨГРӨГИЙН ХАНШ 24.4 ХУВИАР СУЛАРЧЭЭ

Чанаргүй зээлийн хэмжээ нэг их наяд 37 тэрбумд хүрчээ

Өнгөрсөн оны эцсийн байдлаар нэг ам.доллар 2489 төгрөгтэй тэнцсэн. Сарын дундаж ханшийг харахад 2482 төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад төгрөгийн ханш 24.4 хувиар суларсан үзүүлэлт болж байна.

Нийт экспортын 79 хувийг БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлж байна

Чанаргүй зээлийн хэмжээ нэг их наяд 37 тэрбумд хүрчээ

Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл өнгөрөгч 12 дугаар сарын эцсийн байдлаар нэг тэрбум 559 сая төгрөгийн ашигтай гарчээ. Үүнээс нийт экспортын хэмжээ дөрвөн тэрбум 917 сая төгрөгтэй тэнцэж байгаа бол импортын хэмжээ гурван тэрбум 157 сая ам.доллартай тэнцсэн байна.

Экспортын задаргааг харахад нийт экспортын 79 хувийг БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлсэн бол 1.1 хувийг ОХУ-тай хийсэн худалдаа бүрдүүлж байна.

НИЙТ ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭ НЭГ ИХ НАЯД 37 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ

Чанаргүй зээлийн хэмжээ нэг их наяд 37 тэрбумд хүрчээ

Арилжааны банкуудын нийт активын хэмжээ 25.3 их наяд төгрөгт хүрсэн байна. Нийт чанаргүй зээлийн хэмжээ нэг их наяд 37 тэрбум төгрөг байгаа нь нийт зээлийн 8.5 хувийг эзэлж байна. Харин Арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээний түвшин нь 18.6 хувьтай байгаа бол төлбөр төлөн гүйцэтгэх чадварын хувьд 41.4 хувьтай байгаа аж.

ӨНГӨРСӨН САРД 1224 ХҮНД ШИНЭЭР ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ОЛГОЖЭЭ

Чанаргүй зээлийн хэмжээ нэг их наяд 37 тэрбумд хүрчээ

Ипотекийн зээлийн нийт үлдэгдэл өнгөрөгч оны 12 дугаар сарын эцсийн байдлаар дөрвөн их наяд 8 тэрбум төгрөг болжээ. Нийт 89 мянга 156 зээлдэгч байгаагаас Ипотекийн зээлийн 1.4 хувийг чанаргүй зээл эзэлж байгаа бол, хугацаа хэтэрсэн зээл 2.5 хувийг бүрдүүлж байна. Өнгөрсөн сард нийт 75.6 тэрбумын зээлийг олгогдсоны 51.1 тэрбум нь найман хувийн хөтиөлбөрийн зээл эзэлж байгаа аж.

Түүнчлэн 1224 хүнд шинээр ипотекийн зээл олгосон тухай Монголбанкнаас мэдээлэл хийлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment