Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, "Монголын төмөр зам" ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас баривчлан саатуулсан билээ. Түүний хамт БНСУ-ын иргэн, “Эл Си Ти Эс” компанийн гүйцэтгэх захирал Ли Жон Гиол, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хэлтсийн дарга З, “Бизнес Имблоёд” компанийн Б нарыг мөн хорьж саатуулаад байгаа. Харин Б.Батзаяа нь батлан даалтад гараад удалгүй дахин хоригдсон бол түүнтэй хамт баривчлагдсан гурван сэжигтэн батлан даалтад байгаа аж.Түүнчлэн “МТЗ” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяагийн зөвлөхөөр ТӨХК-ийн дэд захирал асан “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарыг ч мөн баривчлахаар тушаал нь зэрэг гарсан.Гэвч баривчлах тушаалын сургаар гэнэт Сингапурт үлдсэн тэрбээр АНУ руу зугтсан байдаг бөгөөд эдүгээ Интерполоор Ч.Ганбат болон “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ нарыг эрэн сурвалжилж буй.Харин сүүлд авсан мэдээллээр “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ “Миний аюулгүй байдлыг хангах үүднээс хамгаалалтад авна гэвэл мэдүүлэг өгөхөд бэлэн байна. Ирж авна уу” хэмээн дугаараа нууцалсан утаснаас ярьсан гэнэ.Харин Ч.Ганбатын хувьд Англид байгааг нь тогтоосон байна.
Интерполоор эрэн сурвалжлагдаж буй П.Бат-Эрдэнэ "аюулгүй байдлыг хангавал мэдүүлэг өгөхөд бэлэн" гэжээ
2015-12-22 15:26:00