Булган аймгийн Рашаант сумын нутагт зам тээврийн осол гарч гурван хүний амь нас хохирсон байна. Тодруулбал тус сумын “Тээг толгой” гэх газрын асфальтан замд амины T.Estima маркийн автомашины жолооч Б нь “Daewoo Ultranovus” маркийн М жолоочтой автомашин, амины Lexus 570 маркийн С жолоочтой автомашинуудтай мөргөлджээ. Улмаар жолооч Б нарын 3 хүний амь нас хохирсон байна. Орон нутгийн замд халтиргаа, гулгаа үүссэн байгаа тул болгоомжтой зорчихыг Замын цагдаагийн албанаас сануулж байна.
Автын ослоор гурван хүн нас баржээ
2017-01-20 18:07:31