Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай удирдлагын төвөөс гамшиг ослын мэдээг гаргаад байна. Улсын хэмжээнд өчигдөр галын дөрвөн дуудлага бүртгэгджээ.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сайн интернешнл” ХХК-ийн агуулах шатаж байна гэсэн дуудлага өчигдөр 12:49 цагт иржээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж, галыг унтраажээ.
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Яргайтын богинын зуслангийн “Задгай”-д иргэн Н-ийн байшин шатаж байна гэсэн дуудлага 13:21 цагт иржээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж галыг унтраасан байна.
Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны 20/5 дугаар байрны 53 тоотод иргэн О-ийн өрөө шатаж байна гэсэн дуудлага мөн өдөр 17:16 цагт ирж, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж 5 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дулаан багийн 19 дүгээр гудамжийн 10 тоотод иргэн Э-ийн байшин шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр 05:02 цагт ирж, аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж галыг унтраасан байна.
Мэргэжлийн байгууллагуудын зүгээс ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандан галын аюулгүй байдлаа бүрэн хангахыг сэрэмжлүүллээ.