
Энэ сарын 27-29-ний өдрүүдэд “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтууд ажиллахгүй. Учир нь эдгээр өдрүүдэд урд хөршийн цагаан сарын баяр тохиож байгаа аж. Харин галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм байна.



