Утааны эсрэг аав, ээжүүдийн холбооноос “Боож үхлээ” жагсаалыг зохион байгуулахаар болсон. Энэ сарын 28-нд төв талбайд болох уг жагсаалд урлагийнхан оролцохоор болжээ.
Тодруулбал “Лемонс”, “Mr Dogs”, хөгжмийн зохиолч Б.Чинбат, "Никитон" хамтлагийн дуучин Б.Батчулуун, жааз дуучин Ц.Хулан, Ардын жүжигчин А.Долгор зэрэг уран бүтээлчид оролцохоо мэдэгджээ. Мөн “Зууны манлай” дуучин Б.Сарантуяа, Нара, жүжигчин Бооёо нар дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Энэ үеэр дуучин Б.Батчулуун, Б.Чинбат нар утааны тухай дуугаа олонд хүргэхээр төлөвлөжээ.
Тус жагсаалыг “МN25” телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлгийн хөтлөгч Г.Алтантүрүү хөтлөх бөгөөд DJ Үүрээ тэргүүтэй “Монгол Микс Прожект” компанийн хамт олон үйл ажиллагааг нь хариуцан явуулахаар болжээ.
Утааны эсрэг жагсаалд олны танил эрхмүүд нэгдэнэ
2017-01-21 14:05:00