2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 366 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 296 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 10 бүртгэгдэж 16 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-2, явган зорчигч-9, зорчигч-5. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 3 үүнээс сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 2, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд өртсөн жолооч 3, явган зорчигч 0. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн байна.
76 жолооч журамлагджээ
2015-12-22 16:00:00