8o
Улаанбаатар хот
mobile menu

Цаг агаар:Хүйтний эрч суларна

2017-01-23 09:54:05

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 23, 24-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч, Алтайн салбар уулсаар салхи ширүүснэ.

2017 оны 01 дүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө, голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 23-28 хэм, Орхон-Сэлэнгэ, Эг, Туул, Тэрэлж,  Хэрлэн,  Онон, Улз, Халх голын хөндийгөөр 17-22 хэм, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг уулархаг нутгаар 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 13-15 хэм хүйтэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл