8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Одбаяр: Хурдхан л эх орон, хань, үр хүүхэд дээрээ ирэхийг хүсэж байлаа

2015-12-23 08:59:00

Дэлхийн олон улс орнуудад дайн байлдаан, үймээн самуун, терроризмийн аюул заналхийлэл, бүс нутаг, улс орон, овог аймаг, шашин хоорондын сөргөлдөөн оршсоор байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн 10 гаруй жилийн хугацаанд мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, сахилга зохион байгуулалт, үүрэг гүйцэтгэх чадамж, мэргэжлийн өндөр ур чадвараараа энхийг сахиулах үйл ажиллагаанд амжилттай оролцсоор байна. Монгол улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн орны хувьд дэлхий дахины энх тайван аюулгүй байдлыг бэхжүүлэх үүргийг хүлээж өөрийн хувь нэмрээ оруулсаар байна. Тэгвэл Афганистан Улсад явагдаж буй НАТО-ийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн цэргийн хамгаалалтын ротын II ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн 6 сарын хугацаанд Умард бүсийн командлалын Мармал баазын Шалган нэвтрүүлэх байруудын хамгаалалтын аюулгүй байдлыг ханган үүргээ амжилттай биелүүлээд ирлээ.  

Ингээд Зэвсэгт Хүчний Батлан Хамгаалах Хууль Сахиулах Алба Хаагчдын Нэгдсэн Эвлэлийн Автын салаан захирагч дэслэгч С.Одбаяр болон түүний гэргийн н.Гантуяа нартай ярилцлаа.

 

-Энхийг сахиулах ажиллагаанд амжилтай үүрэгээ гүйцэтгээд ирсэн танд баяр хүргэе. Сэтгэгдэлээсээ хуваалцаач?

- Их баяртай байна. Зургаан сарын хугацаанд цаг үеийн байдал тайван бус нутагт албаа амжилттай хаагаад ирлээ. Хурдан л эх орон, хань ижил үр хүүхэд дээрээ ирэхийг хүсч байлаа.  

- Таны алба хааж байсан Афганистан Улсын байгаль цаг уурын байдал ямар байсан бэ?

- Байгаль цаг уурын байдлын хувьд маш их ялгаатай. 40-45 градус хүртэл халдаг байсан. Мөн олон жил дайн байлдаантай бүс нутаг учир нөхцөл байдал ч хүнд байсан.

- Энхийг сахиулах ажиллагаанд хэд дэхь удаагаа яваад ирэв. Өмнө ямар ямар улсруу явж байсан бэ?

- Иракын “Эрх чөлөө” ажиллагаанд оролцож байсан. Мөн Сирилон, Өмнөд судан зэрэг орнуудад үүрэг гүйцэтгэж байлаа.

- Таны хувьд энхийг сахиулах ажиллагаанд яагаад явах болсон бэ?

- Монгол хүн, монгол цэрэг болсныхоо хувьд эх орныхоо нэрийг өргөж, үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж энхийг сахиулах үйлст өөрийн хувь нэмрээ оруулахыг хүссэн.

- Жил ирэх тусам энхийг сахиулах ажиллагаанд явж байгаа монгол цэргүүдийн ур чадвар дээшлэж, тодорхой бүс нутагтаа монгол орныхоо нэрийг гаргаж байна. Өөр бусад ямар орны цэргүүдтэй алба хаасан бэ?

- Үүрэг гүйцэтгэж байгаа. Монгол цэргүүдийн хувьд үүргээ 100 хувь амжилттай гүйцэтгэж, тухайн бүс нутагтаа дассан зохицох нөхцөл сайтай байдаг. 24 улсын цэрэг алба хаагчидтай хамт үүрэг гүйцэтгэсэн.

- Мэдэхгүй газар тэр дундаа дайн байлдаантай газарт үүргээ гүйцэтгэж байх үед хэцүү бэрхшээлтэй зүйлс байдаг уу?

- Анх очиход мэдээж хэцүү байлгүй яахав. Эх орон гэрээсээ хол, цаг уурын байдлын хувьд ч хоол унд таарч тохирохгүй гэх мэт хүндрэл байдаг.  Гэхдээ дасдаг. Даргынхаа өгсөн үүрэг даалгаврын дагуу ажиллагаа явуулдаг хэлний бэрхшээл нэг их байдаггүй.

- Ар гэрийнхэнтэйгээ хэрхэн яаж холбоо барьдаг байсан бэ?

- Нэг үеэ бодвол гэрийнхэнтэй холбоо барих нь амар болсон доо.  Даргаасаа зөвшөөрөл аваад 7 хоногтоо нэг удаа утсаар ярих, инетернэтээр харьцдаг байсан.

Энхийг сахиулах ажиллагаанд амжилтай үүргээ гүйцэтгээд ирсэн С.Одбаярын гэргий н.Гантуяатай ярилцлаа. 

- Таны нөхөр энхийг сахиулах ажиллагаанд оролцоэ үүргээ гүйцэтгээд ирлээ.

- Үүргээ гүйцэтгээд ирсэнд нь их баяртай байна.

- Анх энхийг сахиулах ажиллагаанд явна гэхэд нь хэрхэн хүлээж авч байсан бэ?

- Эхлээд энхийг сахиулах ажиллагаанд явна гэхэд нь их дургүй байсан. Тайван биш, дайн байлдаантай газар руу олон сараар явна гэхэд нь хэцүү санагдаж, их л дургүйцэж байсан ч “Монгол цэрэг монгол эр хүнийхээ хувьд энэ ажиллагаанд бусад цэргүүдийнхээ хамт үүрэг гүйцэтгээд л ирнэ” гээд байсан болохоор хэцүү байсан ч явуулсан даа.

- Цэргийн тангараг өргөсөн хүний гэргий байх хэцүү бөгөөд сайхан үе юу байдаг вэ?

- Эх орныхоо төлөө зүтгэж тангараг өргөсөн цэрэг хүний эхнэр байна гэдэг давхар тангараг өргөсөнтэй ижил байдаг. Хэцүү үе байлгүй яахав. Нөхөр маань алс хол дайн байлдаантай газар  байгаа болохоор үргэлжилж санаа зовж, сураг тавих гээд л хүүхдүүдийнхээ хичээл сургууль гээд л ер нь хэцүү шүү. Алба хааж байгаа улс орнынх талаар мэдээллийг телевиз, интернетээр орж үзнэ. Одоо яаж байгаа бол ямархуу байгаа бол гээд л. 

- Зэвсэгт хүчний жаншин штабаас ар гэрийнхэнтэй нь хэр холбоотой байдаг вэ?

- Холбоотой байдаг. Утасаар ярьж хэрэгтэй зүйлс гарвал хэлээрэй туслаж дэмжинэ гэдэг.  

                              Ярилцсанд баярлалаа. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Sirilon gej uls haana bdagiin. Arai denduu bichih yumaa
2015/12/24 103.17.108.42
irgen
tegj l ger ornoo uguileed bgaa um bol yavah shaardlaga yu bsan um.hunii toloo yavaad irsen um shig. heden har tsaacni toloo yavchihaad ichij amidar
2015/12/23 103.17.108.42
Гол нь мөнгөндөө юм биш үү
2015/12/23 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment