8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдал

2017-01-23 10:07:03

09:00 цагт: Онцгой байдлын албаны хэмжээнд тавьсан зорилт, зорилгынхоо биелэлт, өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, шинэ ондоо хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлохоор “Онцгой байдлын албаны удирдах ажилтны стратегийн цугларалт”-ыг зохион байгуулах гэж байна. Нээлтийн ажиллагаа Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвд болно.

10:00 цагт: Ардчилсан намын даргад нэр дэвшигч Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, Л.Гантөмөр нар “Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайхан агсны гэрэлт хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ.

11:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд АН-ыг Үүсгэн байгуулагчдын холбооноос Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн асуудлаар мэдээлэл хийнэ.

18:00 цагт: ХНХЯ-ны сайд Н.Номтойбаяр яамныхаа 10-р давхарт сэтгүүлчидтэй уулзана.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл