8o
Улаанбаатар хот
mobile menu

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

2017-01-23 10:18:12

 

  •    Аргын тооллын: 2017.1.23, Даваа гараг
  •     Наран ургах шингэх: 08.30-17.38
  •     Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
  •     Барилдлага: Идэр
  •     Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх, үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл