Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өчигдөр "Улаанбаатар төмөр" зам нийгэмлэгийн тэргүүн Л.Пүрэвбаатарт хариуцлага тооцож өгөхийг хүссэн албан бичгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Зам тээврийн сайд М.Зоригт нарт хүргүүлсэн. Тэрбээр албан бичигтээ "Л.Пүрэвбаатар нь Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Монголын талын зарим хувьцааг Хятадын талд шилжүүлнэ хэмээн удаа дараа мэдэгдсэн. Үүнээс болж Орос, Монголын хоорон дахь стратегийн түншлэлийг хөгжүүлэх хөтөлбөр зогсох гэж байна" хэмээсэн юм.Тэгвэл уг асуудалтай холбогдуулан салбар хариуцсан сайд М.Зоригт өөрийн байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр уг асуудлаар "Оросын төмөр замууд" НХН-ийн Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх "УБТЗ" ХНН-ийн Ерөнхий хорооны дарга Морозов, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга хувь нийлүүлсэн "УБТЗ" нийгэмлэгийн Ерөнхий хорооны орлогч Г.Ганболд, Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж нарт хандан албан бичиг илгээжээ.
М.Зоригт: Л.Пүрэвбаатарт хариуцлага тооцох ёстой
2015-12-22 16:46:00