8o
Улаанбаатар хот
mobile menu

Дорноговь аймгаас Эрээн хот руу мах нийлүүлнэ

2017-01-23 10:58:00

Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Эрээн хотод энэ сарын 13-нд зочилж Эрээн хотын Засгийн ордны төлөөлөгчидтэй уулзаж ажил хэргийн яриа өрнүүлсэн. Уулзалтаар  Эрээн хотын хүнсний махыг Дорноговь аймгаас бэлтгэж болох талаар талууд ярилцжээ.

Эрээн хот одоогоор 70 гаруй мянган хүн амтай. Ялангуяа бог мал буюу хонь ямааны махыг Дорноговь аймгаас бэлтгэж болох төдийгүй Эрдэнэ, Замын-Үүд  сумын дунд хяналтын бүс тогтоож мах нядалгааны цэг харилцан байгуулж, малын махыг ариун цэврийн үзлэг шинжилгээнд оруулан нядлаад, хөргүүртэй машинаар хятадын тал  руу зөөх боломж байгаа аж.

Мөн Дорноговь аймгийн малын махыг эрүүлжүүлэх, тэр тусмаа хилд ойр байдаг Өргөн, Эрдэнэ, Замын-Үүд, Улаанбадрах, Хөвсгөл  сумын малын махыг эрүүлжүүлэхэд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх, вакцины асуудлыг шийдэх боломж байгаа талаар Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин ярив.

Гэхдээ вакциныг хоёр аймаг шууд гэрээ хийгээд шийдчихэж болохгүй заавал ХХААЯ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлж  шийдвэрлэдэг байна.

Дорноговь аймаг нэг сая, 752 мянга, 600 толгой малтай бөгөөд үүний 758.3 мянга нь хонь, 774.9 мянга нь ямаа  байгаа нь урд хөршид бог малыг тодорхой хэмжээнд экспортлох боломж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Хар хятадруу хамаг баялагаа үнэгүй шахуу зөөж байж одоо тэднийг Монгол малын махаар хооллох нь дутаж гэнэ
2017/01/23 66.181.184.246
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 7