Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд 2017 оны 1 дүгээр сарын 27-ноос 29-ний өдүүдэд ажиллахгүй. Учир нь дээрх өдрүүдэд БНХАУ-ын цагаан сарын баяр тохиож байгаа юм.
“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу хилийн боомтууд амарна. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.
МОНГОЛ, ХЯТАДЫН ХИЛИЙН БООМТУУДЫН 2017 ОНЫ НИЙТЭЭР АМРАХ БАЯРЫН ӨДРҮҮД:
- Цагаан сар: Хятад - 01-р сарын 27, 28, 29;
- Монгол - 02-р сарын 27, 28, 03-р сарын 01;
- Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: 03 дугаар сарын 08;
- Ханш нээх өдөр: 04 дүгээр сарын 04;
- Олон улсын хөдөлмөрчдийн баяр: 05 дугаар сарын 01;
- Луут завины баяр: 05 дугаар сарын 30;
- Хүүхдийн баяр: 06 дугаар сарын 01;
- Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 07 дугаар сарын 11, 12, 13, 14, 15;
- БНХАУ-ын үндэсний баярын өдөр: 10 дугаар сарын 01, 02, 03;
- Намрын баяр: 10 дугаар сарын 04;
- Их Эзэн Чингэс хааны өдөр: Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр - 11 дүгээр сарын 19;
- Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26;
- Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29;