8o
Улаанбаатар хот
mobile menu

Хулгайчид Л.Гүндалайгийн гэрт дахин орж мөнгөн аяга, үнэт эдлэлийг нь хулгайлан авчээ

2017-01-23 11:19:00

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн гэрт дахин хулгай оржээ. Тодруулбал, энэ сарын 19-нд Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрт нь хулгай орсон байна. Энэ удаад хулгайч нар түүний гэрээс олон тооны мөнгөн аяга, эхнэрийнх нь үнэт зүйлсийг хулгайлсан аж.

Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж эхэлжээ. Харин өмнө нь хулгайд алдсан бурхадыг цагдаагийнхан шуурхай ажиллан илрүүлсэн байна. Хэргийг эрхэлсэн ажилгүй Э, Г гэх этгээдүүд үйлдсэн болох нь тогтоогджээ. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн бямба гарагт УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст очиж хулгайд алдсан эд зүйлсээ мөн эсэхтэй танилцсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Danzan
http://Cash4Visits.com/ref.php?refId=344939энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох ба цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамги
2017/01/23 202.21.106.126
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 7