8o
Улаанбаатар хот
mobile menu

Өвөл, хаврын уралдаанд хүүхдээр морь унуулвал хариуцлага тооцно

2017-01-23 12:01:39

Олон улсын болоод дотоодын хүүхдийн эрхийн байгууллагууд  олон жил хурдан морь унаач хүүхдийн эрхийг  ярьсны дүнд олон нийтийн ойлголт хандлага, эрх зүйн орчин сайжирсаар байна. Гэсэн ч жил жилийн цагаан сарын өмнөхөн “тухайн жилийнхээ өнгийг үзэх” гэж Дүнжингарав гэх мэт хаврын томоохон уралдаануудыг идэр есийн хүйтэнд зохион байгуулсаар ирсэн. Өвлийн уралдааныг хориглож, хаврын уралдаан гэж нэрийдсэн томчуудын зугаанаас үүдэн сүүлийн гурван жилийн байдлаар 330-580 хүүхэд хүнд, хөнгөн бэртэл авсан тухай мэдээ бий.

Тэгвэл энэ оноос өвлийн уралдааны үеэр хүүхдээр хурдан морь унуулсан тохиолдолд унаач хүүхдийн эрх Хөдөлмөрийн сайдын 2016 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн А/36 тоот тушаалаар баталсан “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ын дагуу хамгаалагдах юм байна.  

Тодруулбал, Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа үсэргээнд хүүхдээр хурдан морь унуулбал хуулийн хариуцлага хүлээлгэхээр болжээ.

Энэ мэтчилэн хүүхдийн эрхийн байгууллага болоод төр засгаас уг асуудалд анхаарал хандуулж, эхлүүлсэн ажлууд үр дүнгээ өгсөөр байна. Тухайлбал,  2011 онд “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хувцас, морины хэрэгсэлд тавих стандарт”-ыг батлуулж, хурдан морь унаач хүүхдүүд хамгааллын хувцас хэрэглэл өмсдөг болж, холбогдох байгууллагууд аюулгүй байдалд нь анхаарал тавьж хууль, дүрэм журам, стандартын хэрэгжилтийг тогтмол хянадаг болсон талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 7