8o
Улаанбаатар хот
mobile menu

Хийн буу авч явсан тээврийн хэрэгслийг шалгаж байна

2015-12-22 16:48:00

  Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтын орох чиглэлд 12 дугаар сарын 17-ны өдрийн 21 цаг 30 минутад зорчиж явсан манай улсын иргэн Б нь  гурван ширхэг хийн бууг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил гаргажээ. Тэрээр Hyunday Galloper маркийн авто машинаар зорчиж явсан бөгөөд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын баримт бичгийн шалгалтад хамрагдаж байх үед биеэ авч яваа байдал нь албан хаагчдад сэжиг төрүүлсэн аж. Тиймээс Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газрын Алтанбулаг авто замын боомтын тасгийн дарга Б  тухайн зорчигчийн баримт бичигт нарийвчилсан шалгалт, ярилцлага хийхэд МP-654 cal.4.5 мм маркийн Т1501798, Т15017992, Т15017805 сери дугаарын гурван ширхэг хийн буу авч явсныг албаны өндөр ур чадвар гарган ажиллаж илрүүлсэн байна. Зөрчил гаргасан тухайн иргэн болон тээврийн хэрэгсэлд ТЕГ, ГЕГ-аас үргэлжлүүлэн гүнзгийрүүлсэн үзлэг шалгалтыг  явуулж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Асуулт
Хийн буу оруулахыг хориглосон ямар хуулийн заалт байдаг юм бол? Хийн буу бол галт зэвсэг биш, чавх шиг л эд. Ангиллаараа бол хүйтэн зэвсэг, яг л хутга шиг. Хутга хилээр оруулбал бас хурааж аваад цагдаа, шорон болоод явчих уу?
2015/12/23 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment