Ноён уулын лицензийг хүчингүй болгох шүүх хурал Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болж, дахин хойшиллоо.Сэлэнгэ аймгийн Мандал суманд Ноён уул оршдог. Энэ уул хүдрийн 27 667 378 тонн, алтны 75 942,11 тонн нөөцтэй нь тогтоогдсон. Энэ баялгийн 66 хувийг “Сентерра Гоулд” ХХК, 34 хувийг төр эзэмшихээр болсон бөгөөд ашиглалтын 4 лиценз нь “Сентерра Гоулд” ХХК-д байдаг.
Уг лицензийг хүчингүй болгож өгнө үү хэмээн “Ноён уулаа аваръя” ТББ Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандаад байгаа. Уг хэрэгт хариуцагчаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс татагдаад байгаа бол шүүгчээр Ц.Сайхантуяа, А.Насандэлгэр, М.Батзориг оролцож байгаа. Шүүх хурал өнөөдөр 10:00 цагт хуралдсан ч ийнхүү дахин хойшлов.