8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хүүгийн “Эрдэнэт”-тэй хийсэн гэрээ ил боллоо

2017-01-23 15:39:20

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Эрдэнэт”-ийн 49 хувийг “Монголын зэс” корпораци хувьчилж авсныг эсэргүүцэж өнгөрсөн намраас хойш олон удаа мэдэгдэл хийж, “Би энэ луйврын эсрэг сүүлчийн цамцаа урагдтал тэмцэнэ. Надад одоо нам, дарга хамаагүй шүү. Намайг “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гээд ингэж байна гэх”. Энэ бол дэндүү жижиг асуудал” хэмээн хэлж байсан. Гэтэл өнөөдрөөс эхлэн УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хүү “Эрдэнэт”-д олон тэрбум төгрөгийн шахааны бизнес цэцэглүүлсэн талаар мэдээлэл хэвлэлүүдээр гарч эхэллээ.  “Эрдэнэт”-д түүний хүү Н.Анхбаярын “Анлимитед” ХХК 760 мянган ам.долларын шахаа хийсэн асуудал босож ирлээ.

Доорх гэрээнүүд 2004 онд Ц.Нямдоржийг ХЗДХ-ийн сайд байх үед байгуулагдсан бол 2006 онд түүнийг УИХ-ын дарга байх үед батлагдсан байв.  Мөн энэ гэрээнүүдийн тус бүрийн үнийн дүнг нэгтгэвэл, нийт 760 сая 400 мянган ам.доллар болж  байгаа юм.

Өдгөө Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр нь ГХЯ-нд томоохон эрх мэдэл бүхий түшмэлийн алба хашдаг аж.  Гэхдээ “Эрдэнэт”-д их хэмжээний мөнгөн дүн бүхий бизнесийн гэрээ байгуулсан “Анлимитед” ХХК одоо түүний нэр дээр байгаа бол хөрөнгө орлогын мэдүүлэг нь шуугиан тарьж болзошгүй болжээ. Нэг хэсэгтээ Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар мэдэгдэл хийж, цамцаа урагдтал тэмцэнэ гэж байсан УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж энэ асуудалд тайлбар хийнэ биз дээ.





 

   



 



 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Баатар
Нямдоржид энэ бол юу ч биш хуулийн бүдүүн дарга нарыг урьд нь гаргаж байсан жижиг сажиг асуудлаар нь дарамталж байгаад энэ асуудлаа юу ч биш болгож чадна.
2017/01/24 202.9.40.90
dulamsuren
bayrtsogt shig ymar gadaadad gargaad haychihsan bish mongoldoo biznes hiisen bna N.Anhbayr bish yumaa gehed hen negen ni hiij l taaraa Nymdorj gushuun ch gesen hun sh dee
2017/01/24 139.5.217.250
Н
ийм хоолноосоо салсан хүн орилохгүй яахав дээ
2017/01/24 202.70.33.242
zochin
Huviin ezemshild orohooroo l ene arga zalitai , medeltei tomchuudiin gart orchihdogoos hoish ard tumen ulsiinhaa medeld baij boldoggui ium baih daa..
2017/01/24 50.152.48.121
зочин
Няагий баасан дээрээ хальтарсан юм уу
2017/01/23 103.212.116.168
мгл
Эрдэнэтд шахаа хийгээгүй уих гишуун нэг ч байхгуй гэдэг туйлын унэн байж БатЭрдэнэ аврага бол бөөр ичиж зовохыг мэдэхгуй тэнд сахиад л сууж байдаг байсан гэж ярьдаг
2017/01/23 202.9.40.25
АРД
Захиалгаар уу
2017/01/23 202.70.34.82
zochin
buh barimt il tod bolchihson bhad nyam dorj yu helehvedee Daanch erdenetiin talaar ih hachin bsan yum Gai ni l duudaad baijdee chaavaas Ingehgeed baisan yumdaa
2017/01/23 202.179.25.49
БОДОЛ
ЭНЭ БОЛ НЯМДОРЖЫН ЭСРЭГ ТАЛЫНХНЫ ҮЙЛДЭЛ ИНГЭЭД ҮЗИЙ НЯМДОРЖ ЯАХ НЬ ВЭ ДАРААГИЙН ҮЙЛДЭЛИЙГ НЬ ХАРЖ БАЙЖ ХӨДЛӨНӨ ГЭЖ БОДОЖ ДЭЭ.
2017/01/23 202.9.41.128
Баагий
Эрдэнэтийг хувьчлахыг ард түмэн эгэн дуугаар эсэргүүцэж байгаа нь луйвардуулахгүй гэсэндээ бол эрх баригчид энэ харанхүй байдал дээр нь байнга тоглож тэднийг үргэл дэмжиж өөгшүүлж ирсэн бөгөөд
2017/01/23 202.179.31.35
Иргэн
Ер нь энэ төрд үнэнч шударга нөхөр нэг ч байхгүй дээ. Би байна гээд гараад ирэх хоншоортой аавын хүү ээжийн охин байна уу. Нээх олон нам болж тоглоцгоож манийхаа тархийг эргүүлэх гэсэн худлаа гарууд.
2017/01/23 202.21.106.154
Zochin
Uls turchid gej uuriin tolgoi deerhi harahgui baij iim zuil hiideg uls daa. Shudraga eh ornoo bodson bolj jujigledeg iim l uls daa. Yana daa ard tumen men
2017/01/23 103.212.116.40
Bolor
Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшилд очихыг хамгийн их эсэргүүцсэн Нямдорж өөрийнх нь шахааны бизнес хаагдах вий гэсэндээ эх орончын дүр эсгэж байжээ жинхэнэ луйварчин чинь Нямдорж юм байна
2017/01/23 202.9.40.30
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 7