8o
Улаанбаатар хот
mobile menu

Баянхонгорын Засаг дарга Г.Батжаргал өөртөө байр авахаар төсөвлөжээ

2017-01-23 15:49:00

Манай улсын эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэр алдагдсан, 2017 онд гадаад зээлүүд эргэн төлөгдөх учраас өмнөх жилүүдээс илүү их хямрал нүүрлэнэ хэмээн эдийн засагчид үзэж байгаа. Өнгөрсөн 11 дүгээр сард Улсын төсөв батлахад бүх салбарт төсөв тун барагтайхан байгааг сайд нар тайлбарлаж, хүндхэн жил ирж байгааг ярилцаж аль болох хэмнэх хэрэгтэйг сануулж байсан. Гэтэл зарим аймгийн Засаг дарга нар эдийн засгийн хүндрэлийг үл тоон хувийн хэрэгцээндээ байр худалдан авах тухай төсөвт суулгасан байна.Тодруулбал, Баянхонгор аймгийн засаг дарга Г.Батжаргал 52 сая төгрөгөөр өөртөө орон сууц худалдан авахаар энэ оны орон нутгийн төсөвт тусгажээ. Мөн цагдаа, шүүхийн дарга нарт мөн адил орон сууц худалдан авахад мөнгө гаргахаар болжээ. Мөн ИТХ-ын Тэргүүлэгчдэд зөөврийн компьютер авах гэх мэт жижиг зардлууд багтаж байна. 
Эдийн засаг хүндхэн байгаа энэ үед хэмнэх битгий хэл, дараа болохоос цаашгүй дарга нар, тэр тусмаа байргүй дарга нар олширч байгаа бололтой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Гэрээ засаад төрөө зас гэдгийг энэ мал мэддэггүй юм болов уу? Эсвэл хязгааргүй шунал нь идээд байна уу?
2017/01/23 122.201.24.251
Иргэн
Арчаагүй орк
2017/01/23 122.201.24.251
Bi
Хөөрхий дөө, орох орон, оочих аягагүй юм байлгүй дээ энэ дарга нар нь. Бүүр өрөвдчихлөө
2017/01/23 43.242.243.1
naraa
bolimoor um ochnoon bairtai baij ajilaa xiij vr dvngee vzeegvi baij uyn oron cuuts ter mongooroo vildber baiguulj ajilgvi irgedee ajiltai bolgoj vz erxem dargaaa
2017/01/23 103.9.90.130
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 7