Манай орны нийт нутгаар арван хоёрдугаар сарын эхний арав хоногийн байдлаар ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 10-25 см нэмэгдсэн байна. Хэдийгээр нийт нутгаар гол мөрөн, нууран дээр битүү мөсөн бүрхүүл тогтож, мөс улам зузаарах хандлагатай байгаа ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам, товчлох зэргээр мөсөн дээгүүр явганаар болон автомашинтайгаар зорчих нь амь нас, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэлтэй тул гол, нуурын мөсөн дээгүүр мал туух, авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна
2015-12-22 16:58:00