8o
Улаанбаатар хот
mobile menu

Талийгаачдийн 4 нь метилийн спиртэд хордож, нэг нь өвчний улмаас нас баржээ

2017-01-23 16:47:00

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт таван иргэн нэгдүгээр сарын 16-ны өдөр архины хордлогоор амиа алдсан хэрэг гарсан билээ. Өнөөдөр Улаанбаатар хотын Цагдаагийн газраас энэ мэдээллийн талаар хэвлэлийн хурал хийсэн юм. Энэ үеэр талийгаачдын биед хийсэн эсийн шинжилгээний хариу эцэслэж гараагүй. Хариу 7-14 хоногийн дотор гарна. Урьдчилсан байдлаар хохирогчдийн биеэс метилийн спиртийн найрлага илэрсэн гэдгийг албаныхан хэллээ. 

"Мөнхжин-Од" компанийн үйлдвэрт шалгалт хийхэд хэд хэдэн  зөрчил илэрсэн талаар мэдээлэл өгсөн юм. Тус компаний архины үйлдвэрийг энэ сарын  17-нд үйл ажиллагааг нь хааж "Найрсаг" архины шинжилгээ хийхэд хатуулгийн стандартын хэмжээ бага гарсан аж. Мөн ЖЕМ интернэйшнлийн бүтээгдэхүүнд шалтгалт хийхэд сорилын дүнгээр стандартын шаардлага хангасан. "Нарантуул" болон ойр орчимд нь зарагдаж буй архинуудын хатуулгийн хэмжээ бага байсан" НМХГ-ын дарга Л.Эрдэнэчимэг онцоллоо. 

Түүнчлэн "Мөнхжин-Од" компаниас саарал, цэнхэр 2  бөглөө олдсон байна. Үүнийг шалгахад тус компани "Манай архийг хуурамчаар үйлдэг учраас эдгээр бөглөөг цуглуулдаг байсан" хэмээн тайлбарласан байна. Үүнийг мэргэжлийн хяналтын байгууллага шалгахад тус 2 өнгийг бөглөөг хоёуланг нь ашигладаг болох нь тогтоогдсон байна. Нарийн хяналт шалгалтыг үргэлжлүүлэн хийж байгаа аж Үүнээс үзэхэд тус компани хуурамч архи үйлдвэрлэдэг байж болзошгүй гэдгийг холбогдпох албаны хүмүүс нь ярьсан юм. 

Улмаар албаны хүмүүсийн тайлбарласнаар нас барсан иргэд "Гайхмаараа" шил цэвэрлэгч шингэнээс хордсон байх магадлал өндөр гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан байна. 

Дашрамд дуулгахад нас барсан гэх таван хүний 4 нь шингэн зүйлд хордсон хордлогын байдалтай нас барсан. Үлдсэн нэг нь өвчний улмаас нас барсан гэдэг мэдээллийг өгсөн юм. 

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 7