Өнгөрсөн амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албанд 694 дуудлага ирснээс зам тээврийн ослын 536 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 15 бүртгэгдэж, 23 хүн хүнд хөнгөн гэмтэж, 1 хүний амь нас хохирчээ. Ослын шалтгаан, хэлбэрээр үзвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 3, явган зорчигч 2 бүртгэгджээ.
Зам тээврийн осолд сургуулийн насны 3 хүүхэд, сургуулийн өмнөх насны 1 хүүхэд өртжээ. Замын цагдаагийн алба хаагчид гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан 78 жолоочийг илрүүлэн саатуулж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Зам тээврийн осолд бага насны гурван хүүхэд өртжээ
2017-01-24 08:47:00