МЧБХ-ны одоогийн явуулж буй үйл ажиллагааг хууль бус хэмээн үзэж буй дасгалжуулагч Б.Баяраа, Ц.Хосбаяр, тамирчин Ц.Цогтбаяр, Г.Мандахнаран тэргүүтэй 40 гаруй тамирчин хуралдаж, Түр хороо байгуулсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл тэд өнөөдөр өөрчлөн шинэчлэх Их хурал хуралдуулах талаар шаардлага хүргүүлж байгаагаа олон нийтэд мэдээллээ. Харин түр хорооноос энэхүү шаардлагатай холбоотойгоор Монголын Үндэсний Олимпийн хороонд дараахь хүсэлтүүдийг тавьж байгаа аж. Үүнд:
1. МЧБХ 2017 оны 1 сарын 22-ны өдрөөс эхлэн албан ёсны бүх үйл ажиллагаа зогсох
2.МЧБХ-ны үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах үүднээс МҮОХ-нд энэ ажлыг Их хурлаас албан ёсны удирдлага сонгогдтол түр хариуцах хүсэлтийг тавьж байна.
3.МЧБХ-ны өнөөгийн удирдлага тамга тэмдгээ 2017 оны 02 дугаар сарын 02-ны дотор Үндэсний Олимпийн хороонд хадгалуулах
4.МЧБХ-нд ЕНБД холбооны байрыг 2017 оны 02 дугаар сарын 02-ны дотор чөлөөлж өгөх
5.Үндэсний олимпийн хороонд бүх эд хогшил, эд хөрөнгийг хүлээлгэж өгөхийг шаардав.