8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2017-01-24 08:49:46

Өнөөдөр буюу 2017 оны нэгдүгээр сарын 24-ний мягмар гарагт болох зарим үйл явдлаас тоймлон хүргэж байна.

НИЙСЛЭЛИЙН ИРГЭНИЙ ТАНХИМ

10.00 цагт: Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас “Авто замын барилга, засварын хяналтын инженерийн гарын авлага”-ыг нийслэлийн Иргэний танхимд танилцуулна. Зам, засварын чанар, стандартын талаар мэдээлэл авах боломжтой. Утас: 99092568

СПОРТЫН ТӨВ ОРДОН

10.00 цагт: Казахстанд энэ сарын 29-нд эхлэх дэлхийн оюутны спортын Универсиад наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэх ёслол  Спортын төв ордны дөрвөн давхарын хурлын танхимд болно. Тус ёслолд БСШУСЯ-ны дэд сайд Ё.Отгонбаяр, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, Монголын оюутны спортын холбооны ерөнхийлөгч Д.Жаргалсайхан болон Монголын цана, тэшүүрийн холбооны удирдлагууд оролцоно. Энэ үеэр дэд сайд Ё.Отгонбаяр тус наадамд оролцох Монголын багийн тамирчин Ч.Отгонцэцэгт Монгол Улсын төрийн далбааг гардуулах юм.

ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

11.00 цагт: Төр болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн түншлэл, хамтын ажиллагааны үндсийг тавьж олон улсад магадлан итгэмжлэгдсэн анхны эмнэлэг Интермед эмнэлэг болон Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ) нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа   болно. Утас: 99063902

ЦЕНТРАЛ ТАУЭР

11.30 цагт: Эмнэлгийн програм хангамж үйлдвэрлэгч Үндэсний IT компаниуд Монголын Эрүүл мэндийн салбарын Мэдээллийн технологи, програм хангамжийн хөгжлийн төлөө нэгдэж байгаа талаар хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 88002753, 88003247

ТӨРИЙН ОРДОН

11.00 цагт: “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”-ийн 2017 оны анхдугаар хуралдаан Шадар сайдын өрөөнд болно. Утас: 89999926

11.30 цагт: Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн "А" танхимд Сонгуулийн Ерөнхий хорооны шинэ гишүүд тангараг өргөнө.

УЛСЫН ФИЛАРМОНИ

11.00 цагт: 2017 онд АНУ, Монгол Улсын хооронд Дипломат Харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгаатай холобгдуулан Гадаад харилцааны яам, АНУ-ын Элчин Сайдын Яам, Монголын Урлагийн Зөвлөл хамтран зохион байгуулах АНУ-ын ‘Break of Reality’ цөөхүүл хөгжмийн хамтлагийн тоглолтын талаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Утас: 319015, 319017

ШАНГРИЛА МОЛЛ

13.00 цагт: Гэрэл зургийн "Тусгал" нэгдлийн "The Edge of Blue Heaven" гэрэл зургийн үзэсгэлэн Шангрила малл-ийн 1-р давхарт  нээлтээ хийнэ. 

"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

14.00 цагт: "Шинэ Монгол бэлэг" төрийн бус байгууллагаас "Монгол бэлгээ сонгоцгооё" сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 7