8o
Улаанбаатар хот
mobile menu

Бид дадал хэвшилдээ “Донтсон” монголчууд болж

2017-01-24 09:24:00

Бид дадал хэвшилдээ “Донтсон” монголчууд болжээ. Судалгаараа жилд 200-300 хүүхэд ямар нэгэн донтолтын байдалтай Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв хэвтэн эмчлүүлдэг аж. Мөн тооны хүүхдүүдэд гадуур зөвлөгөө мэдээлэл өгдөг бөгөөд 11-15 насныхан гэсэн судалгааг гарсан байна. Үүнээс үзэхэд бидний ирээдүй хойч үе болсон хүүхэд багачууд минь ид сурч боловсрох насандаа сэтгэцийн эмгэгээс гадна стресс, мэдрэлийн ядаргаанд орсон, сэтгэлзүйн гэмтэлтэй, компьютер тоглоом, газ зэрэгт донтсон нь харамсалтай. 

Метилийн спирт гэдэг нь бидний хэлж заншсанаар техникийн спирт. Голдуу ахуйн хэрэглээний цэвэрлэгээнд хэрэглэдэг химийн хортой бодис юм. Хэрэглэсэн тохиолдолд хүний биед хортой төдийгүй хэрэглэсэн тохиолдолд залгуур хоолой болон ходоод гэдэс, таван цул эрхтэнд сөргөөр нөлөөлж үхэлд хүргэх аюултай бодис аж.

Зөвхөн багачуул гэлтгүй залуусийн дунд архинд донтох, архины хэрэглээ ихсэх үүнийг дагаад элдэв зүйл холь хэрэглэх явдал газар авсаар л.  Үүнийг харуулсан харамсалт, харуусмаар, халагламаар хэрэг саяхан болж өнгөрсөн юм. Тодруулбал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт таван иргэн нэгдүгээр сарын 16-ны өдөр архины хордлогоор амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Шинжилгээгээр талийгаачдын цуснаас метилийн спиртын найрлага илэрсэн юм. Метилийн спирт гэдэг нь бидний хэлж заншсанаар техникийн спирт. Голдуу ахуйн хэрэглээний цэвэрлэгээнд хэрэглэдэг химийн хортой бодис юм. Хэрэглэсэн тохиолдолд хүний биед хортой төдийгүй хэрэглэсэн тохиолдолд залгуур хоолой болон ходоод гэдэс, таван цул эрхтэнд сөргөөр нөлөөлж үхэлд хүргэх аюултай бодис аж. Урьдчилсан байдлаар талийгаачдын  “Гайхмаараа” шил угаагч шингэнд хордож нас барсан гэсэн дүгнэлт гарсан. Эдгээр таван иргэн 35-45 насны залуучууд байгаа нь харамсалтай.

Үүнээс гадна одоогоос арван жилийн өмнө “Азийн чоно” ХХК-ийн үйлдвэрлэсэн архинд 15 хүн хордож амиа алдсан, мөн цөөнгүй иргэн эрүүл мэнд, бие сэтгэлээрээ хохирсон гашуун түүх бий. Мөн өнгөрсөн арваннэгдүгээр сард Дорнод аймгийн Матад сумын нутагт үйл ажиллагаа эрхэлдэг Газрын тосны “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Зөв боломж” ХХК-ийн ажилчид шингэн зүйлийг архи гэж андууран уусны улмаас хордсон 7 хүн нас барсан 10 гаруй хүн хордлого авсан. Тухайн үед эдгээр архиа техникийн бохирдлыг цэвэрлэдэг спиртээр найруулсан байсан гэдэг. Үүнийг нэг талаас харахад техникийн спиртыг архитай андуурч хэрэглэсэн байхыг үгүйсгэхгүй. Учир нь техникийн спирт нь архи найруулдаг спирттэй өнгө, үнэрийн хувьд адилхан гэдгийг мэргэжилтнүүд ярьсан. Гэхдээ үнэхээр андуурч хэрэглэсэн үү. Эсвэл тодорхой хэмжээний архины хамааралттай юу гэдэг нөхцөл байдал үүсч байна. Энэ мэтичилэн спирт шиг үнэртсэн болгон архи биш гэдгийг иргэд ухамсарлах нь зайлшгүй шаардлага гарч  ирж байна. 

Гэмгүй юм шиг хэрнээ гэмтэй, хор хохиролтой эмэнд “донтох”  

Үүнээс үзэхэд иргэдийн зохисгүй эмийн хэрэглээ, эмэнд донтсон байдал эмийн сангуудыг өгшүүлээд байх юм шиг. Нөгөө талаасаа хэрэглэгч байгаа болохоор эмийн сан их байгаа ч юм шиг.  Иргэд  гурав алхаж ороод жоргүй, дур мэдэж эм авч хэрэглэдэг гэвэл буруудахгүй. 

Гэмгүй юм шиг хэрнээ гэмтэй, хор хохиролтой зүйл нь эмэнд “донтох” явдал юм. Ингэж хэлсний учир нь “Өвчин намдаах эм байвал өгөөч, толгой өвдөөд байна, бие өвдөөд байх юм гэж ярингаа” бие биенээсээ ямар нь хамаагүй эм аваад хэрэглэдэг дүр зураг та бидний дунд нэлээд ойрхон болж. Танд ч магадгүй ийм зүйл тохиолдож л байсан байх. Эсвэл дур мэдэж эмийн сангаас өвчин намдаах эмч авч хэрэглэдэг. Үүнээс харахад иргэд эмийн сангийг санжүүлж байна уу гэлтэй. 2014 оны судалгаагаар улсын хэмжээнд нийт 1700 гаруй эмийн сан үйл ажиллагаа явуулж байна гэсэн судалгаа бий. Энэ тоо баримт өнөөдөр нэмэгдсэн нь лавтай.  Монгол улсын эмийн стандартад 5000 хүн тутамд нэг эмийн сан, эсвэл 500 метрт нэг эмийн сан байна гэж заасан байдаг. Гэтэл  Австри улсад өрхийн эмнэлгээс хамгийн ойр буюу 500 метрийн зайд  эмийн сан байна гэж заасан байдаг аж. Манайд төвлөрсөн хороололд 500 метрийн дотор 4-5 эмийн сан байх жишээтэй. Энэ нь манай улсын хүн амын хувьд ихэдсэн буюу 2-3 дахин их эмийн үйлчилгээ авдаг гэсэн судалгааг гарчээ. Үүнээс үзэхэд иргэдийн зохисгүй эмийн хэрэглээ, эмэнд донтсон байдал эмийн сангуудыг өгшүүлээд байх юм шиг. Нөгөө талаасаа хэрэглэгч байгаа болохоор эмийн сан их байгаа ч юм шиг.  Иргэд  гурав алхаж ороод жоргүй, дур мэдэж эм авч хэрэглэдэг гэвэл буруудахгүй. Эмийн гаж нөлөө нь хүний сөргөөр нөлөөлөхөөс гадна эмэнд дасалтай өвчлөлийг бий болгож цаашилвал зохисгүй хэрэглэвэл үхэлд хүргэх аюултай гэдгийг санах хэрэгтэй.

Ингээд бодохоор өдөр тутмын амьдралын буруу хэвшлээс үүдэн  хүүхэд залуус нь дэлгэцийн донтолтой, идэр залуус нь архи, эмийн хамааралтай болсон нийгэмд бид амьдарч байна. Энэ бол бидний амьдарлын нэг хэсэг. Бид дадал хэвшилдээ “Донтсон” Монголдчууд болж. Бид дадал хэвшилдээ “Донтсон” Монголдчууд болсон уу энэ асуултыг та өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Око
....Стресстсэн муйхар нөхдүүд эрүүл мэнд гэдгээ хамгийн үнэт капитал гэдгээ ойлгохгүй өдрийг өнгөрөөхийн тулд юу идэж уухаа мэддэггүй
2017/01/24 59.153.112.241
Око
Архины бизнес бас л хэрээс хэтэрсэн.Эзэд нь дандаа л төрд байсан,байгаа, том толгойт шуналтангууд....төрийн хууль чанга хүн бүрт хүрч үйлчилдэг л байх естой...дээр нь хямарч бгаа нэрээр стресс
2017/01/24 59.153.112.241
Око
Эм сангууд бол бүүр гамшигийн шинжтэй болсон...2-алхаад л эмийн сан....Ясар эм зарж байгаагаакч мэддэггүй хүн жор баригч гээд л байж бх жишээтэй.....
2017/01/24 59.153.112.241
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 7