8o
Улаанбаатар хот
mobile menu

Онцлох 30 ишлэл: "Ч.Сайханбилэгт намын даргаа өгчихвөл "Таван толгой"-оо хулгайлаад явчихна"

2017-01-24 09:26:00

Өнгөрсөн сонгуулиас хойш чимээгүй байсан УИХ-ын дарга асан З.Энхболд өчигдөр "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцож нийгэмд хүлээлт үүсгээд байсан олон асуудалд хариулт өглөө.Тэрбээр 2016 оны УИХ-ын сонгууль, Тавантолгойн орд газрыг тойрсон асуудал, Хууль хяналтын байгууллагуудын эргэн тойронд өрнөж байгаа цаг үеийн асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлсэн байна. УИХ-ын дарга асан З.Энхболдын онцлох 30 ишлэлийг хүргэж байна.

  1. Манай намын санал доошоо орсон нь оффшортой холбоотой.
  2. Тавантолгойн уурхайд ямар ч хөрөнгө оруулалт хэрэггүй. Монголчууд өөрсдөө хөдөлгөөд байж чадна.
  3.  “Хятад улс бол мундаг юм байна. Хятадын төр сайн юм байна. Монголын төр бол авах юмгүй байна” гэсэн.
  4. М.Энхсайхан бол Тавантолгойг Шинхуад өгөөд шагналаа аваад л явах гэж байгаа хүн.
  5. “Хишиг-Арвин”-тай би ямар ч холбоо байхгүй. Харин надад Хишиг гэж нэртэй дүү байна.
  6. Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байх үед нь эхэлсэн мөрдлөг одоо дуусахгүй байна гэхээр байцаан шийтгэх хууль зөрчөөд байна.
  7. Өвөрхангайд хуц авчирсан залууг шалгаад байна гэсэн. Чи 100 саяасаа З.Энхболдод хэдийг нь өгсөн гэж...
  8. Одоо түүхий эдийн үнэ өсөж байна Ардын намынхаан. Тэр нүүрсээ зараад ард түмэнд ногдол ашгийг нь тараа гэж хэлэх байна.
  9. Улс орны ирээдүйн зорилго манай олигархиудад бол “Түй чёрт” байна.
  10. Намын даргад заавал мөнгөтэй хүн өрсөлд гээгүй. Ерөнхийлөгчийн сонгууль гэдэг 20 тэрбум төгрөгийн зардал гардаг. 
  11. Намын даргын хүч нөлөө гэж байхгүй. Намын дүрэмд юу гэж заасан байна тэрний дагуу л хөтлөгдөнө.
  12. Миний Ерөнхийлөгчид өрсөлдөх эрхийг хэн ч хориглоогүй байгаа.
  13. Трамп бол БНН-ын хүсээгүй нэр дэвшигч. Ганц Ерөнхийлөгч гарч ирээд АНУ-ын бүх бодлогыг 180 градус өөрчлөөд явж болохгүй.
  14. Ардчилсан нам Чингис бондыг оруулж ирээгүй бол долларын ханш 10 мянга хүрчихсэн, улсаараа балрах байсан.
  15. Харин ч бид нар хатуу газардах ёстой байсан эдийн засгийг зөөлөн газардуулж, хасах биш өсөлттэйгээр хүлээлгэж өгсөн.
  16. Манай хуулийн байгууллага хариуцлагатай байх ёстой. Шалгаж шалгаж “Өө хэрэг биш байна”, эсвэл баахан мөнгө идчихсэн гээд байдаг нөгөөх нь шүүх дээр нотлогддоггүй.
  17.  Хуулийн байгууллагын ажил “Барак” байж болохгүй.
  18.  Зөвхөн түүхий нүүрс зараад байвал улс хөгжихгүй.
  19. Одоо түүхий эдийн үнэ өсөж байна Ардын намынхаан. Тэр нүүрсээ зараад ард түмэнд ногдол ашгийг нь тараа гэж хэлэх байна.
  20. Би хувьцааны ашгийг хүртмээр байна. Надтай адилхан 3 сая хүн байна.
  21. Би шүүх дээр ялна. Үндсэн хууль миний талд байгаа.
  22. Чи юу хийсэн юм бэ, Ч.Сайханбилэгээ үүнийгээ залруул гэж би хэлсэн.
  23.  Ч.Сайханбилэг Засгийн газрын хуралдаанаар шийдсэн асуудлаа хүссэнээ надад хэлж, хүсээгүйгээ надаас нуучихдаг.
  24. Эрдэнэт үйлдвэр монголын талд шилжсэн нь туйлын зөв.
  25. МАН Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Хятад авсан гэж гүтгэсэн.
  26. МАН шударгаар өрсөлдөж, ялах хэрэгтэй. МАН энэ луйвараа боль.
  27. Намайг шалгаж байгаа. Гэхдээ битгий ийм хөгийн юмаар оролд.
  28. МАН өнгөрсөн зургаан сараас хойш сайхан амьдруулсангүй. Сангийн сайд нь мөнгөгүй гэхээр ченжүүд тоглолт хийсэн
  29. МУ аж үйлдвэрээ дэмжихийн тулд нэг хувийн хүүтэй мөнгө хэзээ ч зээлж байгаагүй. Үүнийг бид өгсөн.
  30. Ч.Сайханбилэгт намын даргаа өгчихвөл Таван толгойгоо хулгайлаад явчихна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Unen soliotoi gar shar hadnaas garaad irsiimuu haashaa yum chi erdenetiig bi abarsaan gd baisanuu avsaan gd bsan uuu avsaanbi avsan gheer ard tumen chamd salaabch ugsun bizdee lalaraa
2017/01/24 37.73.209.9
Дарга эрх мэдэлтэй байхдаа ард иргэдээ яаж басамжилж байлаа энэ хүн.
иргэн
2017/01/24 122.201.31.247
Ganba
AN I if alk hayachihaad odoo orovduuleh sanaatai yu
2017/01/24 27.123.214.119
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 7