Сонгууль ойртож улс төрийн намууд он гарахаас урьтаж, хуулийн өөрчлөлтөө батлахаар өдөр шөнөгүй хуралдаж байх зуур сонгуульд өөрсдийгөө сойж, уралдахаар зэхээд буй зарим нэг хүмүүс янз янзын аргаар сурталчилгаагаа хийж явна. УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Хөвсгөл аймгаас хоёр ч удаа сонгогдсон. Харин энэ удаагийн сонгуульд Эрдэнэтэд нэр дэвшиж, сонгуульд өрсөлдөхөө зарлан нам байгуулахаар явж буй. Байс гээд л амнаасаа болж хэвлэлийнхний бай болдог тэрбээр энэ удаа бас л зүгээр юм ярьсангүй. Саяханы оролцсон "Сайн уу Сайнаа" ток шоуны үеэр "Намайг сонговол баяжина Намайг сонговол Далай ламыг сонголоо гэсэн үг" хэмээн хэлж орхив.
Л.Гүндалай: Хятадууд 8-ын тоог баяжуулдаг гэдэг, тийм болохоор намайг сонговол та нар баяжина
2015-12-22 18:27:00