8o
Улаанбаатар хот
mobile menu

Нүхэнд булах гэж байсан бөхөнгийн эврийг огтолж авсан хэрэг гарчээ

2017-01-24 10:00:00

Ховд аймагт 3000 орчим бөхөн байдгаас 560 гаруй нь хорогдоод байгаа.Мөн гурван хар сүүлт өвчний халдварыг авч үхсэн. Бөхөнд вакцин хийх ямар ч боломжгүй тул сэг зэмийг булж устган, халдваргүйжүүлэлт хийснээр өвчний тархалтыг зогсоох боломжтой гэж үзсэн.

Гэтэл нүхэнд булах гэж байгаа бөхөнгийн эврийг огтолж аваад байгаа талаар тус аймагт ажиллаж байгаа ажлын хэсгээс БОАЖЯ-нд утсаар мэдэгджээ.

Мялзан өвчин нь цусаар дамжиж халдварладаг учраас үхсэн бөхөнгийн эвэр огтлож авснаар амь насаа ч алдах эрсдэлдэлтэй гэдгийг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 7