8o
Улаанбаатар хот
mobile menu

Тээврийн хэрэгслийн бохирдлын хэмжээг тогтоох хэмжилт хийж байна

2017-01-24 10:58:14

Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын хэмжилтийн багынхан болон Японы олон улсын “ЖАЙКА” байгууллагын төслийн хамт олон хамтран “Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх төсөл”-2 ажлын хүрээнд авто тээвэр болон нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнт үед ялгаруулж буй бохирдлын хэмжээг тогтоох хэмжилтийг өвлийн нөхцөлд анх удаа хийж байна. Энэ төслийн хүрээнд хийгдсэн судалгаагаар нийт агаарын бохирдлын 10%-ийг авто машин эзэлдэг ба үүний 70% нь нийтийн тээвэр болон том оврын автобус эзэлдэг.

Өнөөдөр буюу 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Экобус автобусанд хэмжилт хийсэн. Төслийн хүрээнд нийт 20 авто тээврийн хэрэгсэлд явуулын хөдөлгөөнт эх үүсвэр хэмждэг багажийг суурилуулан Улаанбаатар хотын замын нөхцөл байдалд тааруулан шулуун зам, төв зам, тойруу зам гэсэн 3 үндсэн маршрутаар өглөө, өдөр, оройн цагуудад хэмжилт хийсэн байна гэж Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 7