8o
Улаанбаатар хот
mobile menu

Ш.Раднаасэд: "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг эргүүлэн авч, 100 хувь улсын компани болгох санал гаргаж байна

Сэтгүүлч Т.Хулан
2017-01-24 11:18:00

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол зэс” корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” компанийн 49 хувийг худалдан авсан асуудлыг шалгах, санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн танилцуулгыг хэлэлцэх явцад АН-ын бүлгээс ажлын тав хоногийн завсарлага авлаа.

Хуралдааны эхэнд байнгын хороон дарга, ажлын хэсгийн ахлагч Ш.Раднаасэд шалгалтын дүнг танилцуулав. Засгийн газар дээрх үйлдвэрүүдийн 49 хувийг “Монгол зэс”-д худалдсан нь УИХ-ын бүрэн эрхт халдаж, хэд хэдэн хуулийг зөрчсөн байна хэмээн ажлын хэсэг үзжээ.

Тухайлбал, Үндсэн хуульд “УИХ олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах асуудлыг бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэнэ” гэж заасан байна. Мөн Компанийн тухай хуулийн “Төрийн өмчит компанийн өмчлөгч нь төрийг төлөөлж УИХ байна” гэж заажээ. Гэвч дээрх компаниудын 49 хувийг худалдахдаа УИХ-аар хэлэлцүүлээгүй тул хууль тогтоох дээд байгууллагын онцгой бүрэн эрхийг зөрчсөн хэмээн үзжээ.

Түүнчлэн Засгийн газар дээрх компаниудын 49 хувийг худалдахдаа эхлээд ОХУ-тай зөвшицөх ёстой байжээ. Өөрөөр хэлбэл Монгол болон ОХУ-ын Засгийн газрын хэлэлцээрт “Хэлэлцэн тохирогч талуудын аль нэг тал нь өөрийн өмчийн хөрөнгөө зохих журмын дагуу нөгөө талтайгаа зөвшилцсөнөөр бусад хуулийн этгээдэд худалдаж болно. Энэ тохиолдолд хэлэлцэн тохирогч нөгөө тал нь худалдан авах давуу эрхтэй байна” хэмээн заасныг зөрчсөн хэмээн Ш.Раднаасэд гишүүн танилцуулгадаа дурьдав.

Тэрбээр, “Дээрх үйлдвэрүүдийг худалдаж авсан хөрөнгийн эх үүсвэрт шалгалт хийсэн. “Монгол зэс” корпораци “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” компанийн 49 хувийг 400 сая ам.доллараар худалдан авсан. Уг хөрөнгийг босгохдоо нэр бүхий дөрвөн компаниас зээл авсан байна. Тухайлбал, “Ривер стоун” компаниас 70 сая ам.доллар, “Юнайтед Энержи Систем” компаниас 70 сая ам.доллар зээлжээ. Мөн Худалдаа хөгжлийн банк (ХХБ)-наас 70 сая ам.доллар зээлсэн байна. Мөн өөрөө 112 тэрбум төгрөгийн хөрөнгө гаргасан. “Монгол зэс”-ийн зээл авсан компаниуд мөн дээрх хөрөнгө Худалдаа хөгжлийн банкнаас зээл авсан байна. Зээл авахдаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн м49 хувь, Өмнөговь аймагт ирээдүйд баригдах цахилгаан станц, бүр огт байхгүй компани, барилга зэргийг барьцаалсан. Худалдаа хөгжлийн банк 745 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгө, 50 тэрбум төгрөгийн дүрмийн сантай юм. Хуулийн дагуу бол банкны нэг зээлдэгчид олгох зээл өөрийн үндсэн хөрөнгийнх нь 20 хувиас хэтрэхгүй байх ёстой. Дээр дурьдсан зээлүүдийг нийлүүлэн тооцвол “Монгол зэс”-д 900.2 тэрбум төгрөг олгосон байна. Тиймээс ажлын хэсгээс “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” компаний 49 хувийг төрийн өмчид эгүүлэн авч, 100 хувь улсын компани болгох санал гаргаж байна” гэлээ.

Танилцуулгын дараа УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ, “Ажлын хэсгийн дүгнэлтийг өнөөдөр хүлээж авсан. Их хэмжээний мөнгөн дүн болон төрийн өмчийн компанийн талаар хэлэлцэж байгаа тул хянуур хандах хэрэгтэй. Тиймээс ажлын хэсгийн санал, дүгнэлтийг бүлгийн хуралдаанаараа хэлэлцэх хэрэгтэй байгаа тул ажлын тав хоногийн завсарлага авах хүсэлтэй байна” гэлээ.

Түүний хүсэлтийг байнгын хороон дарга хүлээн авсан тул дээрх асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэх болов.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
shalgaltiig sain hiisen bna bayar hurgie ulaan luivar bna shu de teneg hun ch oilgohoor yum boljde
x
2017/01/25 103.57.95.46
mgl
Шахаачингуудын захиалга яваад эхэллээ төрийн өмч гэхээр эрх барьж бгаа намын саалийн үнээ байх ёстой юм уу луйварчид чинь өөрсдөө л бгаа
2017/01/24 202.9.40.245
зочин
зөв
2017/01/24 202.9.41.190
иргэн
Зөв.
2017/01/24 122.201.31.247
Зөв дэмжиж байна.
Улсын чинь 51% монгол улсын мэдэлдээ байгаа юмуу таминь ээ? Түнийг чинь 49-өөс өмнө тавиад туучихсан юм биш биз. Орооцолдсон мөнгөн утасны учгийг олж зөв эргүүлж улсдаа авсан нь зөв шийдэл болно.
2017/01/24 24.56.183.104
zochin
51% CHIN ZEELIIN BARITSAAND YAVCHIHSAN BN.ENIIGEE SHALGAACH MALUUDAA
2017/01/24 103.26.194.64
Balai ve
Ed nar yu boloo ve zarim ni turiin omch bolgono geed zarim ni uguisgeed. Erguunuud ve
2017/01/24 202.131.252.209
zochin
Ter 51 % aa hamt shalga tegsen tohioldold naad shalgalt chin bodit bolno
2017/01/24 103.26.194.64
irgen
Za ashgui de. Ene huuli zuin baingiin horooni darga zaluud uneheer talarhaj bna. Shudarga es, huuli es, uls eh oron gej baimaarda. Bugdiig ni bair baiand ni oruulj buruutai etgeeded uzuuleed ug.
2017/01/24 103.229.120.122
Zochin
Mash sain shalgasan bna odoo eruu uusgeed horij ehleh heregtei bna
2017/01/24 202.70.46.239
иргэн
Сайн шалгасан байх магадлалтай байна дурьдсан баримтаас харвал. Сайн байна.
2017/01/24 122.201.31.247
Н.НОМТОЙБАЯРЫН МЭДЭГДЛИЙГ ХАР
ТӨРИЙН ТОЛГОЙД ХУВИЙН ХӨРГӨТНҮҮД ТӨРИЙН ТҮШЭЭГЭЭР СУУЖ БАЙГАА ТОХИОЛДОЛД ЭНЭ ХУУЛЬ ЖУРАМ ГЭЖ ХАМААГҮЙ БОЛЖ ТӨРИЙН ӨМЧИЙГ ХУВЬД ШИЛЖҮҮЛЖ ӨМЧИЙГ ХУЛГАЙЛАХ ЯВДАЛ ЭНҮҮХЭНД БОЛСОН БНА Н.НОМТОЙБАЯРЫН МЭДЭГД
2017/01/24 202.9.41.128
  • Recent
  • Most Read
  • Most Comment