8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Нямдорж: Миний хүүхэд "Эрдэнэт"-тэй гэрээ хийхэд би таньдаг хүнээсээ туслахыг гуйсан

Сэтгүүлч Т.Хулан
2017-01-24 14:50:00

Өнөөдөр Хууль зүйн байнгын хороо хуралдаж "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшилд худалдсан асуудлыг шалгасан ажлын хэсгийн дүгнэлттэй танилцсан. Энэ үеэр Хууль зүйн байнгын хорооны дарга, Ажлын хэсгийн ахлагч Ш.Раднаасэд "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг төр эгүүлэн авч, 100 хувь улсын өмч болгох ёстой гэсэн саналыг гаргаж буйгаа мэдэгдсэн билээ. 

Тэгвэл уг асуудлаар дөнгөж сая Хууль зүйн байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нар мэдээлэл хийлээ. Ажлын хэсгийн ахлагч Ш.Раднаасэд хэлэхдээ "Ажлын хэсэг санал дүгнэлтээ гаргаж дууслаа. Ажлын хэсэг хүчин төгөлдөр байсан хууль тогтоомжийн хүрээнд худалдан авах ажиллагаа явагдаагүй. Хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гаргалаа. Үндсэн хуулиас эхлээд олон улсын гэрээний, Төрийн өмчийн тухай, Компанийн тухай хууль болон УИХ-ын тогтоолыг зөрчсөн гэж дүгнэж байна. УИХ дангаар шийдвэрлэх асуудлыг Засгийн газар шийдсэн нь буруу. “Монгол зэс” корпораци “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” компанийн 49 хувийг 400 сая ам.доллараар худалдан авсан. Уг хөрөнгийг босгохдоо нэр бүхий дөрвөн компаниас зээл авсан байна. Тухайлбал, “Ривер стоун” компаниас 70 сая ам.доллар, “Юнайтед Энержи Систем” компаниас 70 сая ам.доллар зээлжээ. Мөн Худалдаа хөгжлийн банк (ХХБ)-наас 70 сая ам.доллар зээлсэн байна. Мөн өөрөө 112 тэрбум төгрөгийн хөрөнгө гаргасан. “Монгол зэс”-ийн зээл авсан компаниуд мөн дээрх хөрөнгө Худалдаа хөгжлийн банкнаас зээл авсан байна. Зээл авахдаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн м49 хувь, Өмнөговь аймагт ирээдүйд баригдах цахилгаан станц, бүр огт байхгүй компани, барилга зэргийг барьцаалсан. Худалдаа хөгжлийн банк 745 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгө, 50 тэрбум төгрөгийн дүрмийн сантай юм. Хуулийн дагуу бол банкны нэг зээлдэгчид олгох зээл өөрийн үндсэн хөрөнгийнх нь 20 хувиас хэтрэхгүй байх ёстой. Дээр дурьдсан зээлүүдийг нийлүүлэн тооцвол “Монгол зэс”-д 900.2 тэрбум төгрөг олгосон байна гэж мэдээллээ.

Мэдээллийн дараа УИХ-ын гишүүн Ц.Нямдоржоос сэтгүүлчид “Таны хүүхэд “Эрдэнэт” үйлдвэрт шахаа хийсэн юм билээ. 50.00 мянган долларын барааг 300.000 доллараар шахсан нь ямар учиртай вэ. Энэ талаар та ямар тайлбар хийх вэ? Хүүхэд нь шахаа хийсэн байхад та ажлын хэсэг багтсан нь зөв үү” гэж асуусан юм. 

Тэрбээр уг асуултад хариулахдаа "2004, 2006  онд нэг удаа миний хүүхэд гэрээ хийсэн юм билээ. Ном журмын дагуу тэр ажлуудаа хийгээд больсон.  Үүнийг нуугаад байх зүйл байхгүй. Хууль зөрчсөн нэг ч зүйл байхгүй. Миний хүүхэд "Эрдэнэт" рүү гэрээ хийхээр явахад би таньдаг хүнээсээ "хууль номын дагуу хийгээд өгөөч" гэж гуйсан юм. Хүүхэд нь юм хийх гэж байхад хэн ч гэсэн таньдаг хүндээ хэлдэг. С.Эрдэнэ гишүүн “Ц.Нямдорж шахаа хийх гэж байна" гэсэн гүтгэлэг явуулаад байгаа. Нуугаад байх зүйлгүй. Ном журмынхаа дагуу гэрээгээ хийгээд больсон. 2004 оноос хойш 12 жилийн хугацаа өнгөрсөн байна.  Нэг удаагийн гэрээ нь 300 сая төгрөг хүрэхгүй үнэтэй юм билээ."  хэмээлээ.

Тэрбээр мөн "Худалдаа Хөгжлийн Банкны гол хувьцаа эзэмшигчийн шууд удирдлагад ажилладаг хүмүүсийн үүсгэн байгуулсан компаниудаар дамжуулж энэ ажиллагаа явагдсан байна. Худалдаж авсан мөнгөний 110 тэрбум төгрөг нь Улаанбаатар банкнаас гарсан. Зургаадугаар сард ХХБ-наас барьцаанд зээлдэхдээ ирээдүйд бий болох орлого гэж барьцаанд тавьсан. Мөн “Эрдэнэт”-ийн 49 хувийг ХХБ-ны барьцаанд тавьчихсан. Дараа нь О.Орхоныг ТУЗ-аар тавьсан байна. Зургаадугаар сараас 11 дүгээр сар хүртэл хугацааны санхүүгийн мэдээллийг харахад нийт 58 сая ам.долларыг ногдол ашиг гээд н.Пүрэвтүвшингийн компани руу шилжүүлчихсэн. 2011, 2012 онд Эрдэнэттэй ямар ч холбоогүй байсан компанид ийнхүү ногдол ашиг шилжүүлсэн байна лээ. Мөн Хөтөлийн цемент, Дарханы төмөрлөгийн үйлдвэр рүү мөнгө шилжүүлсэн байна лээ.  Энэ жилийн татварын орлого 223 тэрбум төгрөгөөр буурах төлөвтэй байна гэдгийг тэмдэглэсэн. Энэ бүлэглэл цаашид татвар төлөх сонирхолгүй байгаа юм байна" гэв. 

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

- Шүүхээс энэ гэрээг хууль зөрчсөн гэдгийг нь тогтоогоогүй байхад УИХ-аас байгуулагдсан. Ажлын хэсэг гэм буруутайг нь тогтоочихож байгаа юм шиг дүгнэлт оруулж ирж байгаа нь хууль тогтоомжинд хэр нийцэж байгаа вэ?

-УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Ажлын хэсгийн дүгнэлт бол 49 хувийг худалдахдаа хууль зөрчсөн байна гэсэн асуудал ярьж байгаа юм. Заавал шүүх тогтоох асуудал биш. Цагаан дээр хараар биччихсэн хуулийг зөрчөөд Ч.Сайханбилэгийн Засгийн газар УИХ-аар шийдвэрлэх ёстой юмыг шийдүүлээгүй. Засгийн газар хууль зөрчсөн тогтоол гаргасан бол УИХ хүчингүй болгодог Үндсэн хуулийн заалт байгаа. Энэ хүрээнд л ажиллах ёстой. Үүнд төр оролцох ёстой.

-Засгийн газар эргүүлж авлаа гэхэд хөрөнгө мөнгөний хувьд хэр боломжтой юм бэ. Мөн наймаа буцах юм бол 100 сая долларын торгууль төлөх заалт гэрээнд байгаа гэсэн. Энэ мөнгийг яаж төлөх юм бэ?

-УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: УИХ-аар хэрхэн буцааж авах вэ гэдэг асуудал ярина.Тэр үеэр 100 сая долларын асуудал яригдах байх.

-Ц.Нямдорж гишүүнээ та хүүхдээ “Эрдэнэт үйлдвэр”-т бараа нийлүүлэхэд нь оролцсон уу?

-УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Миний хүүхэд Эрдэнэт рүү хоёр удаа явахад би таньдаг хүндээ “Миний хүү нэг ийм юм яриад байна. Боломжийн байвал хууль, дүрмийн дагуу өөрт ч, өрөөлд ч халгүй туслахыг бодоорой” гэж гуйсан. Тэрийг нуух зүйл байхгүй. Хүүхэд нь нэг ажил хийх гэж байхад хууль зөрчихөөргүй бол ганц үг хэлэх нь хүн ёсны хэрэг.

-Хууль зөрчиж шийдвэр гаргасан хүмүүст ямар хариуцлага тооцох вэ?

-УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Энэ асуудлыг хуулийн байгууллага шалгаж, шийдвэрлэх хэрэгтэй. Хуулийн байгууллага 2016 оны зургадугаар сараас хойш энэ асуудлыг шалгаж эхлэх ёстой байсан юм.

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
maria
Би Burgenland-ийн сайн хүн //www.joseluisloans.com эсвэл цахим захидал: Миний Би маш их аз жаргалтай Өнөөдөр AM, Бурхан Хосе Луис Зээлийн компани .website, HTTPS, адислах Хосе Луис хэмээх бодит, жинхэ
2018/08/08 105.112.106.212
ben carson
Сайн уу        Танд санхүүгийн тусламж хэрэгтэй юу? Шинэ байшин худалдаж авах эсвэл хөрөнгө оруулалт хийхэд танд зээл хэрэгтэй юу? 3% -ийн бага хүүтэй санхүүгийн түргэн тусламж хэрэгтэй юу? төлбөргүй
2018/05/31 197.211.63.64
willams
Та зээл хэрэгтэй юу? 100 хувийн санхүүжилт хэрэгтэй юу? Та залхаж байна уу? эрэл хайгуул, үл хөдлөх хөрөнгө, банкууд болон бусад банкуудаас тууштай эсэргүүцдэг санхүүгийн институт, зээл хүсч зээл авах
2017/11/17 103.10.197.90
Fritz Schlunken
Би Fritz Schlunken хууль ёсны, нэр хүндтэй мөнгө зээлдүүлэгч байна. Бид тусламж хэрэгтэй чанга сан санхүүгийн этгээд зээл, бид та муу зээлийн CO người эсвэл бизнест хөрөнгө оруулалт хийх, төлбөрөө төл
2017/03/25 207.244.82.155
Fritz Schlunken
Би Fritz Schlunken хууль ёсны, нэр хүндтэй мөнгө зээлдүүлэгч байна. Бид тусламж хэрэгтэй чанга сан санхүүгийн этгээд зээл, бид та муу зээлийн CO người эсвэл бизнест хөрөнгө оруулалт хийх, төлбөрөө төл
2017/03/25 207.244.82.155
Zochin
Odoo eruugiin hereg uusgeed humuusiig ni horij ehlee hu
2017/01/24 202.70.46.217
Аюуш
Ард ийн нам хүний муу үзэхээ одоо болиочээ.ард иргэд чинь хоёр хуваагдаад хэцүү боллоо.цусгүй дайн болж б.наа маш олон хүн хэлмэгдэж б.на.
2017/01/24 202.70.46.217
Цэндээ
Хүний авсан юмыг төр авна гэж хачин ярих юм .зүгээр татвараа аваад улс орноо хөгжүүлээч.орос гадны оронд зарсан бол яанаа.өөрсдөө авч чадаагүй болхоорл ингээд б.даг юм б.хадаа жирийн иргэд бид нарт ин
2017/01/24 202.70.46.217
ИРГЭН
БОЛЬЁ ОО
2017/01/24 59.153.112.95
Zochin
51% iig mash sain shalga. TERIIG BULZAARUILAH GEJ BN.SEREMJTEE
2017/01/24 103.26.194.64
Зочин
Цагдаагийн ч ажил биш л дээ. Төрийн хянан шалгах хороо гэх үү дээ. Ингэж шалгаж хариуцлага тооцох, хэрэв гэмт хэргийн шинжтэй бол цагдаа, тагнуулаар нь шалгуулах хэрэгтэй
2017/01/24 202.9.42.1
zochin
ajil urgiinhee daguu ajilaa l hiisen bnshdee. uneheer huuli zurchisun l bol zasaj zalruulah ni zuin heregshtei.
2017/01/24 202.9.42.78
Naraa
энэ их хурал цагдаагийн ажил хийгээд байх юм
2017/01/24 112.72.9.26
  • Recent
  • Most Read
  • Most Comment