8o
Улаанбаатар хот
mobile menu

Амиа алдсан нинжа нар цооногоос ч, хиймэл нуураас ч олдоогүй байна

2017-01-24 15:37:20

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг “Будант тээл” гэдэг газар нутгийн иргэд гар аргаар олборолт хийж нүх ухаж байгаад ухсан нүхний ханаар хиймэл нуурын ус задарч нүхийг усаар дүүргэж, дотор нь байсан 2 иргэн гарч ирээгүй талаар бид мэдээлж байсан билээ. Дуудлагыганх энэ сарын 13-ны өдөр хүлээн авсан бөгөөд иргэн Э /26 настай, эрэгтэй/, Т /28 настай, эрэгтэй/ нарын цогцсыг гаргахаар ажиллаж цооног дахь усыг соруулж дууссан юм.

Харин цооногт цогцос байхгүй дүгнэлтэнд хүрч энэ сарын 22-ны өдрийн байдлаар хиймэл нуурын мөсийг цоолж эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулсан боловч цогцосыг олоогүй байна. Тиймээс хохирогч тус бүрийн ар гэрийнхний хүсэлтээр эрэн, хайх аврах ажиллагааг 22-ны өдрийн 16:30 цагт түр зогсоожээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл