8o
Улаанбаатар хот
mobile menu

Ван И: Монголын Засгийн газар Далай ламыг айлчлуулахгүй байх амлалт өгснийг анхааралдаа авсан

2017-01-24 18:30:00

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил өнөөдөр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй утсаар ярьжээ.

Энэ үеэр тэрбээр “Монгол Улс нь “Нэг Хятад”-ын уламжлалт бодлогыг тууштай баримталж, Түвд нь Хятадын салшгүй нэг хэсэг бөгөөд Түвдийн асуудал Хятадын дотоод хэрэг гэж үзсээр ирсэн. Бие биеийнхээ язгуур ашиг сонирхлыг хүндэтгэх нь хоёр талын харилцааны хөгжлийн суурь зарчим гэж үздэг” гэдгийг хэлжээ.

Түүнчлэн Гандантэгчэнлин хийдийн урилгаар Далай ламын Монголд хийсэн айлчлал Монгол, Хятадын найрсаг харилцаанд сөрөг нөлөө үзүүлсэнд манай улсын Засгийн газар харамсаж байгааг илэрхийлсэн байна.

Далай ламын айлчлал болон X Богдыг тодруулах асуудлаар өмнө нь олон нийтэд Монголын хэвлэлээр мэдэгдсэн байр сууриа дахин илэрхийлж, Монголын тал БНХАУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг гэдгийг онцолжээ.

Үүний хариуд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Хятад, Монголын харилцааг тогтвортой хөгжүүлэх нь хоёр улс болон хоёр улсын ард түмний язгуур эрх ашигт нийцнэ гэдгийг тэмдэглээд монголын талын өмнө нь хэвлэл, мэдээллээр нээлттэй мэдээлсэн байр суурь, ялангуяа энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд Далай ламыг айлчлуулахгүй байх тухай тодорхой амлалт өгснийг Хятадын тал анхааралдаа авснаа илэрхийлэв. Цаашид Монголын тал хоёр улсын харилцааны хөгжлийн төлөө Хятадын талын язгуур эрх ашгийг хүндэтгэн, Хятад, Монголын харилцаанд бий болсон сөрөг нөлөөг арилгахад бодитой хүчин чармайлт гаргаж буйд баяртай байгаагаа илэрхийлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
энэ далай багшийг ирэх ирэхгүйг эд нар мэдэхүү энэ Мөнхоргилийг энэ засаг энэ ан нам төртэй нь буцаах цаг болжээ одоо сүүлдээ 2 нам хувааж хувилдаж иддэг болжээ одоо болжээ монголчууд минь оройтоогүй
2017/01/25 66.181.188.88
Ш.Зоригт
Сонгуульд санал өгнө гэдэг тэр хэдэн хором ямар их хариуцлага байдгийг бүх ард түмэн ойлгох болсон. Сонгосон төрийн сайд чинь энэ улсийн хувь заяаг яах гээд бна...
2017/01/24 202.70.46.208
Монголд монголчууд амьдардаг тусгаар улс
Монголд монголчууд амьдардаг. Монголчууд уэрсдийн эрх ашиг сонирхолтой эрх чулээт ардтумэнлдээ. Монголчуудыг нийтэд нь ийн доромжилдог дарга хятадад л бдаг юмбна. Ядахдаа засгийн газруудын тувшинд гэж
2017/01/24 103.26.194.142
ЗОЧИН
МАНЫХАН МӨНХ-ОРГИЛОО ОГЦРУУЛААЧЭЭ. ЯАЖ ИЙЖ БАЙГААД ХЯТАД РУУ ГҮЙЖ ОРЧИХ ГЭЭД БАЙХ ЮМАА. АМЛАЛТ ӨГСӨН Ч ГЭХ ШИГ,ТЭР ОДОО ЮУ ВЭ? ТҮВД ШИГ ХЯТАДЫН ХАРААТ УЛС БОЛГОХ ГЭЭД Л БӨХӨЛЗӨӨД ГҮЙГЭЭД БАЙХ ЮМ.
2017/01/24 202.179.29.242
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 7