8o
Улаанбаатар хот
mobile menu

2.5 тэрбумын "шахаа”-ны бизнес хийсэн Нямдоржийн Анхбаяр гэж хэн бэ

2017-01-25 09:11:00

Өнгөрсөн зургадугаар сараас хойш улс төрийн хэрүүлийн талбар болоод байгаа Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудал өнөөдрийг хүртэл намжаагүй байна. Энэ асуудлаар хамгийн их ярьж хууль бус луйварыг илчилнэ гэж байсан хүн бол УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж.  Тэрбээр “Эрдэнэт”-ийн 49 хувийг “Монголын зэс” корпораци хувьчилж авсныг эсэргүүцэж өнгөрсөн намраас хойш олон удаа мэдэгдэл хийж, “Би энэ луйврын эсрэг сүүлчийн цамцаа урагдтал тэмцэнэ. Надад одоо нам, дарга хамаагүй шүү. Намайг “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гээд ингэж байна гэх”. Энэ бол дэндүү жижиг асуудал” хэмээн хэлж байсан. Гэтэл эцсээ хүртэл тэмцэхээ мэдэгдээд байсан Ц.Нямдоржийн “но” илэрч эхэлсэн. Түүний хүү Н.Анхбаяр "Эрдэнэт"-д 2.5 тэрбум төгрөгийн "шахаа" хийсэн нь илэрсэн. Хэдийгээр Ц.Нямдорж энэ талаар үгүйсгэж байсан ч хэрэг хуучирдаггүй гэдэгчлэн түүнийг хэдэн жилийн өмнө сайд, УИХ-ын дарга байхад “Эрдэнэт”-д түүний хүү Н.Анхбаярын “Анлимитед” ХХК 760 мянган ам.долларын шахаа хийсэн байна. 

Тус шахааны талаар АН-ын даргад өрсөлдөж буй С.Эрдэнэ дэлгэн тавьж, “Нямдоржийн Анхбаяр гэдэг залуу 2003-2006 онд Ц.Нямдоржийг Хууль зүйн сайд байхад "Эрдэнэт"-д 2.5 тэрбум төгрөгийн "шахаа" хийсэн байдаг. Гэтэл Ц.Нямдорж энхийн цагаан тагтаа царайлаад л явж байна” хэмээн хэлсэн.
Ингэхдээ Ц.Нямдоржийн хүү зах зээлд 50 мянган төгрөгийн үнэтэй сүлжээний кабелийг 300 мянган төгрөгөөр буюу зургаа дахин өсгөж шахсан байна. Төрийн байгууллагад хувь компани бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг. Энэ бол дэлхийн хаана ч байдаг л төр хувийн хэвшлийн уялдаа холбооны асуудал.Гэхдээ бараа бүтээгдэхүүний үнийг зах зээлийн үнээс хэд дахин өсгөж шахна гэдэг бол цэвэр луйварын асуудал. Энэ мэдээлэл анх цацагдахад Ц.Нямдорж огт тийм зүйл байхгүй гэж мэлзэж явсан. Дараа нь баримтаа гаргаад ирвэл ярина хэмээн мэдэгдэж байв. Харин өчигдөр хүүтэйгээ хамтарч төрд шахаа хийсэн хэргээ хүлээлээ.  Үүнийгээ  хүлээн зөвшөөрч өчигдөр төрийн ордонд "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг "Монголын зэс корпораци" ХХК худалдан авсантай холбоотой асуудлыг шалгах ажлын хэсгийн ахлагч Ш.Раднаасэд, ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нар хэвлэлийн хурал хийсэн. Тэрбээр хэвлэлийн бага хурал хийхдээ “2004, 2006  онд нэг удаа миний хүүхэд гэрээ хийсэн юм билээ. Ном журмын дагуу тэр ажлуудаа хийгээд больсон.  Үүнийг нуугаад байх зүйл байхгүй. Хууль зөрчсөн нэг ч зүйл байхгүй. Миний хүүхэд "Эрдэнэт" рүү гэрээ хийхээр явахад би таньдаг хүнээсээ "хууль номын дагуу хийгээд өгөөч" гэж гуйсан юм. Хүүхэд нь юм хийх гэж байхад хэн ч гэсэн таньдаг хүндээ хэлдэг.  2004 оноос хойш 12 жилийн хугацаа өнгөрсөн байна.  Нэг удаагийн гэрээ нь 300 сая төгрөг хүрэхгүй үнэтэй юм билээ” хэмээн хэлсэн. 

Өөрийнх нь хэлсэнчлэн Монгол төрийн төлөө чөмгөө дундартал зүтгэж яваа Ц.Нямдорж “Эрдэнэт”-ийн 49 хувийг “Монголын зэс” корпораци хувьчилж авсныг тэгтлээ эсэргүүцээд буйн цаана үнэхээр хувийн ашиг сонирхол нь байсан уу. Ц.Нямдорж гишүүнийг шударга улс төрч гэж ард түмэн итгэдэг.  Та бүхэн санаж байгаа бол 2011 онд МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой  асуудал шалгагдаж эхлэх үед Ц.Нямдорж түрээсийн байранд амьдардаг гэдэгээ түмэн олонд зарлаж байсан. Цаг хугацааны хувьд авч үзэхэд 2011 онд Ц.Нямдорж гишүүнийг түрээсийн байранд амьдарч байхаас өмнө буюу 2006 онд түүний хүү Н.Анхбаяр Эрдэнэтэд шахааны бизнес цэцэглүүлж явсан байсан байх юм. Аавынхаа ачаар сүлжээний кабелийг зах зээлийн үнээс зургаа дахин их үнээр шахсан Н.Анхбаяр аавдаа ганц өрөө байр аваад өгөх хоншооргүй байсан гэж үү. Эрдэнэтийн асуудлаар “сүүлчийн цамцаа урагтал тэмцэнэ” хэмээн мэдэгдээд байсан шударга гишүүн Ц.Нямдоржийн зэс нь цухуйж эхэллээ. Харин одоо та бүхэндээ аавынхаа нэр төрийг ашиглаж өндөр албан тушаалд томилогдсон, шахааны бизнес цэцэглүүлсэн Н.Анхбаярын талаар мэдээлэл хүргэе. 


2.5 тэрбумын "шахаа”-ны бизнес хийсэн Нямдоржийн Анхбаяр гэж хэн бэ


Н.Анхбаяр бол УИХ-ын дэд дарга Ц.Ням¬доржийн том хүү. Тэрбээр 1979 онд Увс аймагт төр¬сөн. Хонь жилтэй. Дунд сур¬гуульд байхдаа аавыгаа да¬гаж нутгаасаа гарсан Н.Анх¬баяр хүү аавынхаа туслахаар ажиллаж улстөрд хөл тавь¬сан гэдэг. Өөрөөр хэлбэл аав нь түүнийг хөтөлж хөлд оруулсан шигээ улстөрд хө¬төлж оруулсан юм билээ. Н.Анхбаяр аавынхаа нө¬лөө¬гөөр УИХ дахь МАН-ын бү¬лэгт референт, ГХЯ-нд ат-таше хийж байгаад 2010 оны 12 дугаар сараас ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн газарт дэд за¬хирлаар ажиллаж эхэлсэн. 
Түүний дараа  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэг¬дорж АНУ-д айлчлах үеэрээ мон¬голчуудын хамгийх ихээр төвлөрөн амьдардаг хэ¬¬¬сэг болох Баруун Эрэгт Кон¬¬су¬лын газар нээх шийдвэр гаргаж байсан бөгөөд Н.Анх¬баярыг АНУ-ын Сан-Фран¬циско хотод суух Ерөнхий кон¬сулаар томилсон байдаг. 
Харин Н.Анхбаярын эх¬нэр нь УИХ-ын гишүүн аг¬сан Ц.Дамирангийн тус¬лах байсан аж. Ордон дот¬роос эх-нэртэй болж, улмаар ааваасаа холдон явсан гэхэд болно. Нямдоржийн Анхбаяр нь өнөөдөр Гадаад харилцааны яаманд нөлөө бүхий газрын даргаар ажилладаг.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
инж
Албан тушаал хашиж явсан хүнд ганц нэг энэ зэргийн юм байх л асуудал.
2017/01/27 202.70.46.224
баяр
үнэн юм уу үнэн бол цаазал
2017/01/26 66.181.191.126
Зочин
Shahaagaa hiij chadahgvi bolchihoorool 49% yrial vhchih geed chichreed baisiim bn sh de ene НЯМДОРЖ ГУАЙ ЧНИЬ
2017/01/26 43.242.243.64
Zochin
50.000 tugrugiin suljeenii cable gej haana bnaa shn shaahiimaa 120-200.000 tugrugiin dotor bgaa shuudee odoo usuud 300.000 bolson medleggui medeelelgui shaahaa bolioch, mongolchuud ch gej uher mongol
2017/01/26 112.72.11.116
Xn
Xyyxdee ix byantai um xiijee. Ard tymend yu xiisen be ene Ybs pizda. Ybsiinxan bygd yaag iim zantai. Bygdees n neg yner ynertdeg
2017/01/25 122.201.31.123
Mgl
Iim bolox gej yxlee Alban tyshaaliin toloo yxen xatan yavj bgaan. Oorsdiin amdral ynexeer tasarsan. Ard tymen yamar bn. Xybia borlyylaad saixan umaa aab xyy 2
2017/01/25 122.201.31.123
Өөрсдөөл хичээ
Энэ сэтгэгдлүүдийн хамгийн доор нь Ардчилсан намын санал асуулга байгааг харвуу.Инээд хүрчлээ Ард түмнийхээ дунд мийн тавьчаад дээрээс хараад инээгээд сууж байгаа бид.МУУ АРДЧИЛАЛЫНХАН
2017/01/25 103.212.118.98
zochin
Kurkiis 300 han saya tug kend ch l baidag l ed shuu.Ta nar kol yvj kuts Niamkaa
2017/01/25 66.181.187.79
zochin
bolomj bwl hen ch iim zuil hiine shdeee...
2017/01/25 66.181.187.135
зочин
Күнжилдээ кууль засна аа,улсийнэ үмч зившинаа,зүрэгтгүү гэж кудлаа яринээ-үдээ зүкээр үгцэр үгцэр
2017/01/25 103.212.116.168
zochin
Dolgornaa bas alban tushaalaa sain ashiglasan daa
2017/01/25 103.23.51.3
zochin
Iim aavtai boloh yumsan .. ...
2017/01/25 66.181.187.79
kkkkkkkkkkkk
baliaaaaaaaaaaaaar ymaaa daaaaaaa ilersen ni l ene shuudee oor alban tushaalaaraa hiisen zondoo l ym bgaashdee toriin alban haagch nar bussines hiihee boliocheeee.
2017/01/25 202.179.23.110
Bar
За ер нь хувийн хөрөнгийг хурааж коммунизм байгуулж хойд солонгос лугаа адил их залуурч удирагчаар Ким ням дор жи -ийг үе улираан залгамжлуулвал ямар вэ?
2017/01/25 202.9.41.110
Баагий
Цад л даа үхэхдээ хоосон л буцна ш дээ ,
2017/01/25 49.0.190.217
Bold
Мань мэт шиг жирийн ардын хүүхэд эрдэнэттэй 2,5 тэрбумын гэрээ хийе гэвэл ХУЦ гэж хэлнэ.Их хурлын дарга, Хууль зүйн сайдын хүү анхбаярт шахааны бизнес хийж төрийн өмчийг хулгайлах боломж олгосон нь эр
2017/01/25 202.9.41.110
зочин
Битгий худлаа сүржигнэ. бизнес хийгчид бүгд л үнээ хэд дахин нэмдэг бүз дээ. хүний мууд дурлах гэж байж ядах юм даа. муу цөөвөр чононуудв
2017/01/25 66.181.186.45
Ишшш
Өөр баастай байж өмхий үнэртлээ гсн үү?
2017/01/25 202.9.42.162
Зочин
Мэнгэт олон жил шударга хүний дүрд жүжиг тоглосон.Дүрдээ маш сайн хувирдаг тул цөөнгүй хүмүүс өнөөдрийг хүртэл итгэж иржээ.Хэрэв жинхэнэ жүжигчин байсан бол ардын жүжигчин цол авахаар тоглосон.
2017/01/25 182.160.3.236
zochin
10 garui jiliin uridahiig sohoh yamar hereg bna
2017/01/25 49.0.190.137
Damiran
Erdeneted nom jurmyn daguu geree hiigdeh bolomjgui gedgiig Niamkaa sain medmeer yum..zugeer l nom jurmyn daguu hiigdsen geh shig..duryn hun odoo Erdeneted ochood geree hiih n bnaldaa..
2017/01/25 150.129.141.170
zochin
Turuus tursun terbumtanuudaa gej.Yu dutsan gej ene ih munguur hun yaah yum
2017/01/25 66.181.187.79
Зочин
Их суржигнэх тусмаа л худлаа. 49-г буцааж монгол авах боломжгуйг тэр сайн мэдэж бгаа ч хашгирсаар бгаа нь тууний ард том мунгэний унэр бгаа гэсэн уг биш уу
2017/01/25 103.26.194.142
Рррр
Хүүхэдтэйгээ хамт төрийн албанаас огцор
2017/01/25 111.107.184.118
zochin
ганц шудрага хүн маань ингээд худлаа гар болчихвоо гэж
2017/01/25 49.0.134.154
оөрраблөоао
өосөоаүдө
2017/01/25 49.0.134.154
Зочин
Нямдоржийг үгцруулах хэрэгтэй .
2017/01/25 202.21.106.161
tur
Oxy nii POSTEX co.,Ltd s 49% iig mongolin irgen mongoldoo hudaldaad avchihksan baihkad harinch bayrlmaar .manaihkan xet neg taliig barimlahk yumaa.oxy baisan bol yahkiin . ard tumen demjij bna.
2017/01/25 112.72.11.113
БАТ
УЛСЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОО. ЗӨРҮҮГ НЬ ТӨЛҮҮЛ , ЯМАР ХҮН ГЭРЭЭ ХИЙСЭН ТЭР ХҮН БУРУУТАЙ
2017/01/25 5.136.176.115
zochin
Augaa eh oronch agaa iim hun baisan yum uu.Muu hunii duu ih ......
2017/01/25 66.181.187.79
зочин
За даа хий сүржигнэхээ больчих. Хэнч гэсэн олдсон боломжийг ашиглаж л таараа.Энд нэг их гайхаад байх юм ердөө ч алга.Хүний мууг л үзэх гэж шуурцгаасан баахан амьтас байх юм.ёстой ой гутмаар
2017/01/25 122.201.31.124
ззззз
нүдний булай. тэгээд яаж том том ярьж чаддаг байнаа
2017/01/25 202.179.31.19
Эээ хөөрхий
иргэн
2017/01/25 202.70.34.70
2 амбаар
Гүнтийн 2 амбаарых нь хөрөнгийн эх үүсвэр нь Эрдэнэт үйлдвэр болоод тайлбарлаж чадахгүй байсан байна даа
2017/01/25 202.70.33.242
  • Recent
  • Most Read
  • Most Comment