Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 282 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 223 дуудлага бүртгэгдсэн байна.
Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 12 бүртгэгдэж, 15 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Ослын шалтгаан,хэлбэрээр үзвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон явган зорчигч 2, Сургуулийн насны 2 хүүхэд зам тээврийн осолд өртсөн.
Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 40 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.