8o
Улаанбаатар хот
mobile menu

Доналд Трампын 100 хоног

2017-01-25 10:14:00

АНУ-ын 45 дах ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп ажлаа хүлээн авсан эхний гурван хоногт юу хийв? Өөрийнхөө бодлого шийдвэрийг гүйцэлдүүлж, АНУ-ын улс төрийн практикийг өөрчилж чадсан болов уу?

Ерөнхийлөгч Доналд Трамп “Цагаан ордон”-д ажлаа хүлээн авсан даруйдааАНУ-ын засгийн газрын бодлого шийдвэр, практикт нөлөөлөх шинэ шийдвэрийг гүйцэлдүүлэн биелүүлж байна. 

Хоёр тушаал, хоёр хоолой

Доналд Трамп ажлаа авсан хоёрдах өдрөө Кейстоне, Дакато зэрэг маргаантай байгаа хоолойн барилга, байгууламжийн асуудлаар шийдвэрт хүрч гарын үсэг зуржээ. Доналд Трамп сурвалжлагчдад мэдээлэхдээ Америкийн ган төмрийг ашиглах шаардлагыг биелүүлж, дахин тохиролцох хүсэлтэй байгаа гэв. Кейстоний хоолой 1,897 км үргэлжилж Канада болон АНУ-ыг холбодог аж. Энэхүү хоолойг 2015 онд Барак Обама цаг уурын өөрчлөлтийн улмаас хааж байсан түүхтэй. Дакатогийн хоолойн хэлэлцээрт гарын үсэг зурсан нь Дакатогийн оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарч, түүнийг эсэргүүцэгчдийн жагсаал улам эрчээ авч байна. Доналд Трамп “Обамакаре” хөтөлбөрийг шинэчилж, үндэсний эрүүл мэндийн хяналтын системийг дахин тогтоох аж. 

Үр хөндөлтийг хориглоно 

Үр хөндөлтийн үйлчилгээ үзүүлэгч байгуулага, эмнэлгийг улс даяар хориглох арга хэмжээг 1984 онд Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж байсан ерөнхийлөгч Роналд Реаган хэрэгжүүлж байжээ. Энэ нь тухайн үед олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч байсан түүхтэй. Тэгвэл Доналд Трамп үр хөндөлтийн үйл ажиллагаа эрхлэгч олон улсын байгууллагыг хаахаар төлөвлөж, хориглох болов. 

ТPP буюу Trans Pacific Partnership-ээс гарна

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп амлалтаа биелүүлж, TTP (Trans-Pacific Partnership) хэлэлцээрээс Нэгдсэн Улсыг гаргах тушаалд гарын үзэг зурлаа. 12 улсыг хамарсан энэхүү худалдааны хэлэлцээр ерөнхийлөгч асан Барак Обамагийн Ази дахь гадаад бодлогын гол цөм байсан юм. Шийдвэр гаргасныхаа дараа Трамп “Америкийн ажилчдад зориулж дөнгөж сая агуу үйлийг бүтээлээ” гэж хэлсэн байна.

TPP хэлэлцээрийн талаар:

  • Дэлхийн зах зээлийн 40 хувийг хамарсан худалдааны гэрээ. 2015 онд АНУ, Япон, Малайз, Австрали, Шинэ Зеланд, Канад, Мексик зэрэг улсуудын хооронд хэлэлцээр явагдаж, шийдэлд хүрээд байсан юм.
  • TPP хэлэлцээрийн зорилго нь гишүүн орнуудын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, дотроо харилцан тарифийн хөнгөлөлт эдлэх юм.
  • Хөдөлмөрийн, байгаль орчны, оюуны өмчийн, патентын нэгдсэн стандартуудыг хэрэгжүүлэх арга хэмжээ багтаж байгаа.
  • АНУ-ын бизнесийнхэн хүчтэй дэмжиж байгаа TPP-ийг хэрэгжүүлснээр Европын Холбоо шиг нэгдмэл том зах зээл үүсэх байв.
Доналд Трампын биелэгдээгүй байгаа шийдвэр 
  • АНУ-Мексикийн хил дагуу хана босгох
  • Хятадыг валютын луйвар (currency-manipulator) хийгчээр зарлах
  • Сургуулиуд, цэргийн баазуудад байгаа галт зэвсэггүй бүсүүдийг хорогдуулах
  • Гэмт хэрэг үйлдсэн хууль бус цагаачдын эсрэг авах арга хэмжээг чангатгахыг Конгрессоос шаардах
  • Өмнөх ерөнхийлөгчийн “үндсэн хуульд нийцээгүй” шийдвэрүүдийг цуцлах
  • Сирийн дүрвэгчдийг хүлээж авах явдлыг даруй зогсоох зэрэг болж байна.

Эх сурвалж: BBC

Chuhal.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment