Жирэмсэн эхийн болон амаржсаны дараах 5 сар хүртэлх хугацаанд сар бүр олгогддог 40.000 төгрөг өнөөдрөөс эхлэн олгож эхэллээ. Тухайлбал “Хаан”, “Төрийн”, “Капитал” банкаар тэтгэмж авдаг эхчүүдийн дансанд орж эхэлсэн байна.
Харин хүүхэд бүрд олгодог 20.000 төгрөгийн тэтгэмжийн мөнгө хараахан олгогдоогүй бөгөөд ирэх сарын эхээр орно гэдгийг албаны эх сурвалж мэдэгджээ.